Маргааш буюу Бямба гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй Маргааш буюу Бямба гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
04 сарын 13, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Маргааш буюу Бямба гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2023 оны 8 сарын 25

Arslan.mn

2023 оны наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Уг шийдвэр маргааш буюу наймдугаар сарын 26-ны Бямба гарагаас хэрэгжиж эхлэх гэж байна. 

Тодруулбал маргааш тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулах бол сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашины хөдөлгөөн 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлагдана.

Харин сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд наймдугаар сарын 27-ны Ням гарагт хөдөлгөөнд оролцож, тэгш тоотой нь хязгаарлагдах зарчмаар есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Дугаарын хязгаарлалтын бүс:

  • Хойд хязгаар нь 32-ын тойрог
  • Урд хязгаар нь 120-ийн уулзвар
  • Зүүн хязгаар нь Чулуун овооны аюулгүйн тойрог
  • Баруун хязгаар Саппорогийн тойргийн хүрээнд зорчуулах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650071
1 эможи

keyboard_arrow_up