Баярын үйл ажиллагаатай холбоотойгоор өнөөдөр дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана Баярын үйл ажиллагаатай холбоотойгоор өнөөдөр дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баярын үйл ажиллагаатай холбоотойгоор өнөөдөр дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана

2023 оны 6 сарын 01

Arslan.mn

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагт дараах дөрвөн чиглэлд зам хааж, хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд: 

  • Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэний гудамж)
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж).

Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараана. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647705
0 эможи

keyboard_arrow_up