Нийслэлд Хүүхдийн баярыг дараах 14 БАЙРШИЛД зохион байгуулна Нийслэлд Хүүхдийн баярыг дараах 14 БАЙРШИЛД зохион байгуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд Хүүхдийн баярыг дараах 14 БАЙРШИЛД зохион байгуулна

2023 оны 5 сарын 31

Arslan.mn

Нийслэлд Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хүнс, эрүүл ахуй, зам тээвэр болон хүүхдийн аюулгүй байдлын хэрхэн хамгаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэнд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр 20 асарт хүнс, зайрмаг, хүүхдийн тоглоомын худалдааг зохион байгуулна.

  • Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны 13 цэг ажиллана.
  • Хүүхдийн урлан бүтээх төвийн гадна талбайд худалдаа үйлчилгээний таван газар гарна.
  • Хүүхдийн ордны хойд талд 20 асарт хүнсний худалдаа үйлчилгээ гарна.
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүнс, зайрмаг, хүүхдийн тоглоомын 40 асар гаргаж байгаа.
  • Үндэсний соёл амралтын хүрээлэнд худалдаа үйлчилгээний 20 цэг ажиллана.

Эдгээр газарт тавдугаар сарын 30-ны өдөр хүнс болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647699
0 эможи

keyboard_arrow_up