ҮЙЛ ЯВДАЛ: Энтрепренер судлаачдын “Эрдэмтэн хакатон-2023” болно ҮЙЛ ЯВДАЛ: Энтрепренер судлаачдын “Эрдэмтэн хакатон-2023” болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Энтрепренер судлаачдын “Эрдэмтэн хакатон-2023” болно

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Тавдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: Цаг уур, орчны шинжлгээний газрын танхимд: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 8803-8882.

-Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын манай улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна.

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

14.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: “Алиса-Төсөөллийн хүч” жүжиг болон 6-р сарын 1-нд зохион байгуулах “Хүүхдийн ертөнц” баярын парад, фестивалын талаар мэдээлнэ. Утас:11-333666, 8037-3373.

 “ЗМ” сонины  мэдээллийн төвд:

11:30 цагт: сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Засгийн газраас баталсан журмыг сайдууд хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд хохирч, хууль бус олборлолт нэмэгдэх эрсдэл үүсч буй талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос мэдээлнэ.

13.00 цагт: “Монумeнталь арт” галерейд зураглаач Д.Нацагдоогийн хүүхдүүд болох Н.Эрдэм-Оюу, Н.Мөнх-Оюу, Н.Шижир-Оюу нарын хамтарсан" Бидний eртөнц" үзэсгэлэн гарна. Утас: 8898-1112.


14.00 цагт: ШУА-д: “Эрдэм хакатон-2023” үйл ажиллагааны нээлт болно. Энэ нь инновацийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлд нэвтрэх төслүүдийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой, “Монголын Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаа юм. Утас: 9971-7977. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647598
0 эможи

keyboard_arrow_up