Ж.Оюунболд: Дүү минь барилгын 15 давхраас унаад тархиндаа гэмтэл авч ярьж чадахгүй болсон Ж.Оюунболд: Дүү минь барилгын 15 давхраас унаад тархиндаа гэмтэл авч ярьж чадахгүй болсон
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Оюунболд: Дүү минь барилгын 15 давхраас унаад тархиндаа гэмтэл авч ярьж чадахгүй болсон

2023 оны 5 сарын 10

Arslan.mn

“Хатан хишиг үндэс" ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтсэн асуудлаар тухайн иргэний эгч Ж.Оюунболд өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Тухайн үйл явдал ХУД-ийн гуравдугаар хорооны “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй 16 давхар барилга дээр 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болсон. Манай дүү дээд талын техникийн давхраас агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэл унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Мөн элэг, уушги нь бяцарсан. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд ороод, хурсан цусыг нь аваад ямар ч байсан эхний ээлжид амь насыг нь аварсан. Одоогоор биеийн байдал нь муу байгаа. 

Солонгосын хэд хэдэн эмнэлэгт хандсан байгаа ба хариу хараахан ирээгүй байна. Гадагшаа эмчилгээнд явах зардал өндөр. Тархины чиглэлийн хагалгаа өндөр өртөгтэй юм байна лээ. Тархиндаа хүнд гэмтэлтэй байгаа учир дүү минь сайн ярьж чаддаггүй болсон. Өндөр өртөгтэй хагалгааг ЭМДС-гаас хөнгөлөөд 5,6 сая төгрөг болсныг "Хатан хишиг үндэс" компани гаргаж өгсөн. Түүнээс хойш бидэнтэй огт холбогдоогүй. 

Хөдөлмөрийн гэрээний тухайд "“Хатан хишиг үндэс” ХХК, "Содон Хийц" ХХК хоёр хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөртлөө ажилтныхаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын тал дээр гэрээндээ юу ч тусгаагүй. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажлын байран дээр 36 сар хүртэлх хугацаагаар цалингийн дундаж хэмжээтэй даатгуулах ёстой. Энэ зүйлийг яагаад хийгээгүй юм бэ гээд хариуцаж байгаа компаниас нь асуухад бид нар мартсан байна гэж хариулсан.

"Содон Хийц" ХХК бол үнэхээр хариуцлагагүй компани. Манай дүү тус компанид 2017 оноос хойш ажиллахад нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Бүр нэг ч ажилтны нийгмийн даатгал төлөөгүй. Тэгсэн хэрнээ энэ тэнд олон тендер авч, барилга барьдаг. Ингээд олон хүнийг хохироогоод яваад байж болдоггүй юм уу? Хүн хохирсон байхад хэрэг яагаад ийм удаан шалгагдаж байгааг гайхаж байна. Миний хувьд судлаад үзэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн харьяа бүхий компани юм байна. Иргэн хүн хуулийн байгууллагад хандаад хаана ч хүрэхгүй байдалтай байгаа юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646940
0 эможи

keyboard_arrow_up