НЦУГ-аас нийслэлийн хэмжээнд 14 чиглэлд 28 морьт эргүүлийг ажиллуулж эхэллээ НЦУГ-аас нийслэлийн хэмжээнд 14 чиглэлд 28 морьт эргүүлийг ажиллуулж эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НЦУГ-аас нийслэлийн хэмжээнд 14 чиглэлд 28 морьт эргүүлийг ажиллуулж эхэллээ

2023 оны 4 сарын 27

Arslan.mn

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас  гудамж талбай, олон нийтийн газарт нийтийн хэв журам сахиулах морьт эргүүлийг ажиллуулж эхэллээ. 

Тодруулбал, энэ сарын 26-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 14 чиглэлд 28 морьт эргүүл ажиллаж байна.

Морьт эргүүл нь тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай юм.

Шөнийн эргүүлийн хэлтсээс гэр хорооллын эмзэг цэг, байршил, бартаа саад ихтэй газарт морьт, нохойт, явган эргүүлээр цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж эхлэх бөгөөд ингэснээр гэр хорооллын гудамж талбай болон туул голын ай сав газарт үйлдэгэх гэмт хэргийн гаралт буурах эерэг үзүүлэлтийг үзүүлэх юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646576
1 эможи

НЦУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up