Нийслэлийн иргэдийн ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ өдөр бүр зөрчигдсөөр... Нийслэлийн иргэдийн ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ өдөр бүр зөрчигдсөөр...
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн иргэдийн ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ өдөр бүр зөрчигдсөөр...

2023 оны 2 сарын 02

Arslan.mn
Өнөөдөр 6.40 цагт Яармагийн гуравдугаар буудалд зорчигч тээвэрлэж явсан автобус шатсан бөгөөд жолооч зорчигчдыг бүгдийг нь буулгаж аюулгүй байдлыг нь хангажээ. Одоогийн байдлаар гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Өнөөдөр нийслэлийн иргэд хугацаа дууссан автобусаар хөл залгаад удаж буй. 

Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт огт хийгээгүй өдийг хүрч буй. Харин 2022 онд 100 автобус шинээр авч, үйлчилгээнд явуулж эхэлсэн. Тэгвэл 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан мэдээлж байсан. 

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарч байсан. Тиймээс эхний ээлжид орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөж өнгөрсөн сард тус парк шинэчлэлтийн хүрээнд давхар болон стандарт автобусуудыг үйлчилгээнд явуулж эхлээд байна. Гэхдээ энэ нь ердөө нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын таван хувь нь. Ингээд нийтийн тээвэр иргэдийн амь, нас эрүүл мэндэд заналхийлж буй жишээнүүдийг дурдъя.

2022.05 дугаар сар. Гачуурт чиглэлийн автобус техникийн саатлын улмаас шатав. Тус автобусанд сууж явсан зорчигчид эрсдэлд ороогүй бөгөөд амжиж автобуснаас бууцгаасан байна. Онцгойгийн алба хаагчид урьдчилсан байдлаар автобусны насжилттай холбоотойгоор гал гарсан байж болзошгүй гэж дүгнэжээ.

2022.06 дугаар сар. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 48 дугаар гудамжинд автобус шатаж байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход “Дэйвүү” загварын Монел-Сансар чиглэлийн нийтийн тээврийн автобусны зүүн тал тус тус шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна. Энэ автобусыг засварлаж үйлчилгээнд үргэлжлүүлэн явуулжээ.

2022.06 дугаар сар. Сансрын тунелиэс уруудах замд Баянцээлийн эсрэг талд нийтийн тээврийн автобус шатав. Автобус таван зорчигчтой явсан бөгөөд автобусны араас гэнэт гал гарсан тул зорчигчид шуурхай буужээ. Жолооч нь гал командад дуудлага өгч, 3-4 ширхэг галын хор цацсан боловч үр дүнд хүрээгүй аж. Автобусны гал улам авалцаж, битүү удаа нүүгэлтэж байх үед Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ирж, ус галын хор цацаж, галыг богино хугацаанд унтраасан. Одоогоор автобусанд гал гарсан шалтгаан нөхцөлийг дүгнээгүй байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644469
0 эможи

Зочин
2023-02-02 10:15
abtusni jolooch nar setgel muutai dutuu buulgaad hudulnu paraa asaahgvi untraana chadvartai mergeshsen zolooch narig surgaach
keyboard_arrow_up