Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

2023 оны 1 сарын 26

Arslan.mn

МЕС судалгааны байгууллага сар бүр улстөрчдийн рейтингийг иргэдийн санал асуулгад үндэслэн гаргадаг. Тус байгууллага улстөрчдийн рейтингийг 1-10 хүртэлх оноогоор иргэдээр үнэлүүлдэг. Тэгвэл иргэдийн дунд хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг тасралтгүй унасаар 2023 оны 1-р сард 2.9 оноо авчээ. Энэ нь хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Амарсайхан нараас хойшхи хамгийн муу үзүүлэлт юм.  Д.Сумъяабазарын рейтинг дээд тал нь 4.5 оноотой байсан гэж үзвэл, түүний дэмжлэг бараг 50 хувиар буурсан гэсэн үг. Улмаар нийслэлийн МАН-ын хороо, эрх баригч намын нэр хүнд түүний хувь рейтингийг даган доошилсоор байна. Хотын МАН-ын гишүүд үүнд санаа зовинож эхэлсэн бөгөөд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Намын гишүүдийн дунд хотын удирдлагуудын нэр хүнд энэ хэвээрээ уруудсаар байвал ирэх сонгуулиудад амжилттай оролцож чадах уу гэдэг хэлэлцүүлэг өрнөж байгаа аж.

Хотын дарга Д.Сумъяабазарын ажлын нэр хүнд олон нийтийн дунд ингэж буурч байгаа нь аргагүй нөхцөл байдалтай тулгарсантай холбоотой юу гээд үзвэл эсрэг үр дүн гардаг. Д.Сумъяабазарын хувьд эрх мэдэл, зарцуулах төсвөөрөө өмнөх бүх үеийн хотын дарга нарынхаа атаархлыг төрүүлэх хэмжээтэй байлаа. Ийм орчинд гурван он дамнан ажилласан байтал асуудал нь юундаа байна вэ. УИХ-д 22 гишүүнтэй нийслэлийг дэмжих лобби бүлэгтэй, төсөв нь их наяд давсан нь эрх мэдлээр бол дутаагүйн илэрхийлэл мөн үү гэвэл, тийм. Үүн дотроо нийслэл  Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ажилд 2025 он хүртэл жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг Засгийн газар түүнд олгосон. Өөрөөр хэлбэл, түүнд Монголын хүн амын тал нь оршин суудаг нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх мөнгөний эрх мэдлээс гадна улс төрийн дэмжлэг хангалттай байлаа. Гэвч өнгөрсөн онд түгжрэл бууруулах хүрээнд 420 тэрбум төгрөгөөр яг ямар ажил хийсэн бэ гээд хайгаад явбал нүдэнд үзэгдэх үр дүн маруухан байгаа. Мөн тэрбээр “Хөрөнгө мөнгө тааруу” гэх шалтаг хэлж ирсэн нь ийнхүү  нэр хүндээ алдахад хүргэсэн гэж болно.  

Төсөв мөнгө шаардах ажилд дорвитой ахиц гараагүйн зэрэгцээ түүний хийсэн томилгоотой холбоотой хэл ам өнгөрсөн хугацаанд багагүй гарсан. Уг нь Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний үнэмлэхээ тушаачихаад Улаанбаатар хотын захирагч болоход нийслэлчүүд нэлээд хүлээлттэй байсан юм. Тухайлбал,  өмнөх хотын дарга С.Амарсайханы үед гамшгийн хэмжээнд хүрээд байсан агаарын бохирдол мэдэгдэхүйц буураад байлаа. Гэтэл өнөөдөр хорт утаан хөшиг эргээд Улаанбаатар хотыг нөмөр байдалтай байна. Дээр нь замын түгжрэлийг 50 хувиар бууруулах түүний амлалт өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд огт хэрэгжсэнгүй. Түүнчлэн хотын дарга Д.Сумъяабазарын хийсэн зөвшөөрөлгүй граж, хашааг нурааж, хотын орчныг сайжруулах ажил Су.Батболдын үед зам чөлөөлөх, С.Амарсайханы үед “Хашаа” хөтөлбөр нэрээр хэрэгжиж эхэлснийг нийслэлчүүд мэднэ. Хамгийн сүүлд БНХАУ-аас оруулж ирсэн зам цэвэрлэгээний машин, автобусны хувьд үнийн дүн нь өндөр гэдэг хэл ам таталж байна. Тиймээс ч олон нийтийн зүгээс ажиллаж буй арга барилыг нь чамлаад байгаа юм. Энэ чамлалт нь нийслэлийн МАН-ын хороог бүхэлд нь чирээд унагахад ойрхон байна.  

Эх сурвалж: shugeluleegch.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644261
2 эможи

Chinzoo
2023-01-27 21:33
Iim mangar yumnuudiig gargajil baidag odoo yaaj ogtsuulah bolomj bdagiig sudlaad erthen buulgasan deer
Зочин
2023-01-27 07:24
Анчид ажилсаар л......
Зочин
2023-01-26 19:02
МАН ын топ өлөн хулгайчид аргагүй
keyboard_arrow_up