Нийслэлийн тансаглал хэрээс хэтэрч  2022 онд 12 тэрбумыг томилолтод зарцуулсан Нийслэлийн тансаглал хэрээс хэтэрч 2022 онд 12 тэрбумыг томилолтод зарцуулсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн тансаглал хэрээс хэтэрч 2022 онд 12 тэрбумыг томилолтод зарцуулсан

2023 оны 1 сарын 18

Arslan.mn

Цар тахлаас үүдэлтэйгээр төр төсвийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Гэвч УИХ-аас баталсан төсвийн хэмнэлтийн бодлого хөрсөн дээрээ буусангүй. Иргэд нь бүсээ чангалж эсрэгээрээ эрх баригчдын тансаглал хэвээр байжээ.  Үүний нэг жишээ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхны тансаглал. 

Нийслэл гэх том айлын харъяанд 1,6 сая хүний амьдардаг. Монгол Улсын нийт иргэний тал хувийнх нь амьдрах орчин нөхцөл, үйлчилгээг хариуцаж байгаа НЗДТГ шилэн данстай бөгөөд орлого, зарлагаа сарын эцэс бүрд тайлагнах үүрэгтэй. Тэгвэл сүүлийн жил буюу 2022 онд цар тахлын хоригууд цуцлагдаж гадаад, дотоодын томилолтууд нэмэгдсэн үед зөвхөн эдгээр зардалд нийслэл хэчнээн төгрөг төсөвлөж зарцуулсан болохыг танилцуулж байна. 1-8 дугаар сард өмнөх жилүүдтэй ойролцоох төсвийг албан томилолт болон зочны зардалд тусгасан бол 9-12 дугаар сард энэ зардал 1,3-3,2 тэрбум төгрөг болтлоо өссөн байгаа юм.

Өнгөрсөн оны нийслэлийн төсвийн зарлагын дата мэдээллээс харвал 12 сарын хугацаанд зөвхөн зочны зардал, гадаад, дотоод албан томилолтод 12 тэрбум /12,019,663,093/ төгрөгийг зарцуулсан байна.

Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн зарлагын тайланд тусгаснаар үзүүлэлтийг жил болон сараар харьцуулан гаргажээ. Мөн тухайн сарын гүйцэтгэл, биелэлтийг хувиар харуулж, дүүрэг бүрд хэчнээн төгрөг тусгасныг нээлттэй тайланд дурдсан байна. Хотын ирэх оны төсвийг жил бүрийн арванхоёрдугаар сард хэлэлцэж баталдаг. Энэ төсвийн хөрөнгийг бараа, ажил үйлчилгээний зардал буюу тендер, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгал, тогтмол хэрэглээний зардал, даатгал, тээврийн хэрэгсэл, мэдээлэл технологи болон томилолтын зардал зэрэгт нэг бүрчлэн тооцон төлөвлөж тусгадаг байна.

НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд баталсан. 2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө 2022 оныхоос 2.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй гарсан болохыг нийслэлээс мэдээлсэн. Харин зардлын хувьд Нийслэлийн 2023 төсвийн төсөлд урсгал зардлаас гадна нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд багтжээ.

Харин 2022 оны үргүй зардал өндөр төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,330,892,442.2 мянган төгрөг байхаар тусгаж, төсөвт аж ахуй нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь төвлөрсөн ч зарцуулалт муу байгааг иргэд шүүмжилж буй.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ирэх онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө гэж заасан. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрч байгаа юм. Ийнхүү нийслэл дүүргийн төсвийн орлогын бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа нь нийслэлийн төсвийн орлогын хэмжээ дээрх байдлаар өсөх нөхцөлийг бүрдүүлсэн. Гэвч иргэд зарцуулалтыг оновчгүй хийсэнд бухимдаж байна.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644177
0 эможи

Зочин
2023-01-19 12:57
Зүгээр л ажлыг нь хийлгээчээ хэрүүлийн туламнуудаа
Долгорсүрэн
2023-01-19 12:30
Энэ бөх хотын дарга хийж чадахгүй юм байна.Огцорсон нь дээр байх даа...
keyboard_arrow_up