Бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 13-нд зохион байгуулна Бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 13-нд зохион байгуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 13-нд зохион байгуулна

2023 оны 1 сарын 10

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нэгдүгээр сарын 13-нд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах гэж байгааг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдэв.

Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчныхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг хүслээ. 

Жил бүр гардаг осол гэмтлийн 40%-ийг халтирч унаснаас үүдэлтэй бэртэл эзэлж байгааг Гэмтэл, Согог Судлалын Үндэсний төвөөс мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд 140,000 гаруй бэртлийн улмаас тус төвөөр үйлчлүүлсний 60 орчим мянга нь халтирч унаснаас үүдэн бэртжээ. 

Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг холбогдох албанаас уриалав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644019
0 эможи

keyboard_arrow_up