НЦУГ-аас 2022 оны тайлангийн хурлаа хийж, шилдэг алба хаагчдаа шагнаж УРАМШУУЛЛАА НЦУГ-аас 2022 оны тайлангийн хурлаа хийж, шилдэг алба хаагчдаа шагнаж УРАМШУУЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НЦУГ-аас 2022 оны тайлангийн хурлаа хийж, шилдэг алба хаагчдаа шагнаж УРАМШУУЛЛАА

2022 оны 12 сарын 27

Arslan.mn

Өнөөдөр Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 2022 оны тайлангийн хурлаа зохион байгуулж, хамт олноо манлайлан, мэргэжлээрээ тэргүүлж ажилласан алба хаагчдаа тодруулж, шагнаж урамшууллаа. Нийслэлийн цагдаагийн удирдах газар нь зохион байгуулалтын 36 нэгж, 3100 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага юм.

Тайлангийн хуралд ЦЕГ-ын дарга, Хошууч генерал Ж.Болд, ЦЕГ-ын дэд дарга П.Оростогоо, ТЗУГ-ын дарга Л.Нямдаваа, ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга О.Ганбат, ТЦА-ны дарга Ц.Ариунболд, НИТХ-ын ажлын албаны дарга Батбямба, НЗДТГ-ын И.Баатархүү болон дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид оролцсон юм. Тайлангийн хурлаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж 2022 оны ажлын үр дүнгээр хамт олноо хошуучлан ажилласан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Ажил мэргэжлийн аварга алба хаагч” 6, “Тэргүүний хамт олон” 1, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит шагналаар нэр бүхий 29 алба хаагч, 2 байгууллагыг тус тус шалгаруулж, урамшууллаа.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ажил мэргэжлийн аварга алба хаагчаар :

  • БЗД-ийн Цагдаагийн газрын 3-р хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Т.Саруултөгс 
  • СБД-ийн Цагдаагийн газрын 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин 
  • БГД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ
  • ЧД-ийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах мөрдөгч А.Амгаланбаатар 
  • НЦУГ-ын Захиргааны удирдлагын газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, ахмад Д.Буян-Эгшиг 
  • НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн , ахмад С.Сайнбилэг нар тодорсон юм. 

Мөн 2022 оны "Тэргүүний хамт олон"-оор Ч.Чинбат даргатай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар шалгарлаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643747
2 эможи

Зочин
2022-12-27 16:51
Цагдаад шилдэг албан хаагч гэж байх уу?
НЦУГ
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up