“Залуучууд, ажил олгогчдын уулзалт хэлэлцүүлэг“-т нийт 100-н ААН, 150 гаруй ажил идэвхтэй хайж буй залуучууд оролцлоо “Залуучууд, ажил олгогчдын уулзалт хэлэлцүүлэг“-т нийт 100-н ААН, 150 гаруй ажил идэвхтэй хайж буй залуучууд оролцлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Залуучууд, ажил олгогчдын уулзалт хэлэлцүүлэг“-т нийт 100-н ААН, 150 гаруй ажил идэвхтэй хайж буй залуучууд оролцлоо

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан  Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран "Залуучууд, ажил олгогчдын уулзалт, хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Уг уулзалт, хэлэлцүүлгийн арга хэмжээнд СБД-ийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, ХХҮЕГ-ын газрын дарга М.Батмагнай, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонтуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор С.Болормаа, Монголын ХАБЭА-н ажилтнуудын Алтан дуудлага холбооны гүйцэтгэх захирал Н.Бат-Отгон, Хөгжлийн шийдэл ТББ-ын Best  хөтөлбөрийн зохицуулагч Б.Энхтуяа болон бусад албаны хүмүүс оролцож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний танилцуулга хийж ажил олгогчдод хууль тогтоомжийн талаарх сургалт, мэдээ, мэдээллийг өгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.

Тус арга хэмжээнд нийт 100 гаруй аж ахуйн нэгжүүдээс гадна ажил идэвхтэй хайж буй 150 гаруй залуучууд бүртгүүлэн оролцсон бөгөөд ажил идэвхтэй хайж байгаа залуучуудаа ажил олгогч нартай уулзуулж ажлын байранд зуучлах арга хэмжээ зохион байгуулагдаж ажил хайгч залуус, ажил олгогч нар хамтран нэгдсэн арга хэмжээнд оролцсоноороо онцлогтой боллоо.

Arslan.mn

СБД-ийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл "Залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд өнөөдөр хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил энэ арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд зохион байгуулж байсан. Мөн өнөөдөр уулзалтаар идэвхтэй ажил хайгч залуучууд өөрийн биеэр хүрэлцэн ирж, ажил олгогч нартай уулзаж байгаагаараа онцлогтой болж байна" гэв

"Ажил олгогч нарт мэдлэг олгох сургалт зохион байгуулж, идэвхтэй ажил хайж буй залуучуудыг ажлын байранд зуучиллаа"

Arslan.mn

СБД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонтуяа " Ажил олгогчдын уулзалт, хэлэлцүүлгийг жил болгон зохион байгуулдаг. Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэг нь идэвхтэй ажил хайж буй залуучуудаа ажил олгогч нартай уулзуулж байгаагаараа онцлогтой.  Мөн энэ үеэр ажил олгогч болон залуучууд ажил хайхад тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг хэлэлцэхээс гадна ажил олгогч нарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн тухай хуулийн талаар ойлголт өгч, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Түүнчлэн ажил олгогч нарт мэдлэг олгохоос гадна төрийн үйлчилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны ямар боломж, дэмжлэгүүд байдаг талаар нээлттэй хэлэлцүүлэг болсноор ач холбогдолтой боллоо.

СБД-ийн хувьд ААН, байгууллагын төвлөрөл ихтэй дүүрэг бөгөөд 10,000 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. 

Мөн энэ үеэр хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан нь иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан үр дүнтэй арга хэмжээ боллоо." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnжArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643504
1 эможи

keyboard_arrow_up