Баасан гарагийн 18 цагийн тулгасан шийдвэрээс болж эцэг, эхчүүд хүүхэд харах хүний ЭРЭЛД ГАРЧЭЭ Баасан гарагийн 18 цагийн тулгасан шийдвэрээс болж эцэг, эхчүүд хүүхэд харах хүний ЭРЭЛД ГАРЧЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баасан гарагийн 18 цагийн тулгасан шийдвэрээс болж эцэг, эхчүүд хүүхэд харах хүний ЭРЭЛД ГАРЧЭЭ

2022 оны 11 сарын 26

Arslan.mn

Түгжрэлийг бууруулах сайд Ж.Сүхбаатарын нийслэлийн авто замын түгжрэлтэй холбоотойгоор ажил, үйл ажиллагаа нь иргэд, олон нийтийн шүүмжлэлд ихээр өртдөг болоод удаж буй. Тиймдээ ч  сүүлийн үед гарсан олон нийтийн шүүмжлэлийг түр сарниулах эсхүл эерэг оноо авахаар зүтгэх болсон.

Үүний нэг шийдвэр нь өчигдөр буюу 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн 18 цагийн тулгаж гарсан шийдвэрийг хэлж болно. Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар өнгөрсөн баасан гарагийн 15 цагийн орчимд яаран албан бусаар ирэх даваа гараг буюу 28-ны өдөр улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх санал гарсан, хотын дарга дэмжсэн хэмээн мэдээлэл гаргаж эхэлсэн. 

Гэтэл энэ талын мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "хичээлийн хоцрогдол их байна. Энэ жил ганц өвөл болоогүй учраас ганцхан өдөр цахимаар гэх саналыг дэмжихгүй"  гэдгээ хэвлэлд мэдээллэсэн. 

Нөгөө талаас ажлын сүүлийн өдөр дуусах дөхөхөд 17 цагийн орчимд нийслэлийн ЗДТГ-аас Хотын дарга албажсан шийдвэр гарсан талаар товч мэдээлэл өгсөн. Мөн улсын хэмжээнд нийт төр, хувийн сургуулиуд ямар ч бэлтгэлээ хангаж чадаагүйн дээр амралтын өдрүүдээр хэрхэн зохион байгуулах эсэхээ шийдэж байгаа аж. 

Ингээд улс төрчдийн санал төдий санаа нь албажих гэсээр ажлын цаг дуусав. Төр, хувийн хэвшилгүй ажилладаг эцэг, эх, асран хамгаалагч нар гэнэтийн тулгасан шийдвэрээс болж хүүхэд харах хүнгүй, цэцэрлэгт явдаг хүүхдээ хаана, хэнээр харуулах уу гэсэн асуудал тулгараад байгаа талаар цахим орчимд илэрхийлсээр байна. 

Цаг агаарын орчны таагүй нөхцөл байдал үүсэхийг урьдчилан мэдсэн хотын дарга, түгжрэлийн сайд нар хариу арга хэмжээг эрт авалгүй, тулгаж, өөрсдийн арьсаа хамгаалсан шийдвэр гаргасан нь өнөөгийн манай төрийн байгаа байдлыг харуулж буй хэрэг. 

За ямартай ч Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатарыг огцруулахгүйн тулд, хэл аманд өртөхөөс сэргийлэхийн тулд ард иргэд, ажил амьдралаараа золиос гаргасаар байх бололтой! 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642730
1 эможи

монгол
2022-11-28 00:32
үнэхээрийн амьдрал мэдэхгүй нөхдүүдийг сонгосны балгыг олон жил үзлээдээ монголд энэ битгий хэл өвөл болдог л байсан энэ малнууд хаагуур нь явж байсан юм юм шүүрч авсан хуулиар хүнийг удирдаж болно гэсэн нэг мал гарч ирлээ мөнгө байвал бүх юмыг болгоно гэсэн хотын дарга нэртэй нөхөр байна ийм амьдралаас тасарчихсан хүмүүс шинэ сэргэлт авчирах ч дээ сөнөлт л дуудах бололтой
Зочин
2022-11-27 17:19
Дунхуу 2-ыг огцруулмаар бнаа!!!
зочин
2022-11-26 22:26
Яагаад дандаа энэ засгийн томилгоо нь оновчгүй шийдвэр нь нийцгүй байдаг бнаа яаж эд нараас салах вэ
Зочин
2022-11-26 20:56
Сүхбаатарын ухаан нь түгжрэлтэй
ИРГЭН
2022-11-26 19:56
ЕРӨӨСӨӨ АЖИЛ ХИЙЖ БНА ГЭЖ ХАРАГДАХГҮЙ БНА. ХҮЙТЭРХЭЭР ТҮМЭН ОЛОН АЖИЛТАЙ Л БАЙМААР ЮМ
Иргэг
2022-11-26 19:53
Цаг агаар муудхаар сургуулиас бусад нь асуудалгүй гэж хэн энэ уйдсан юманд хэлций
keyboard_arrow_up