Ирэх онд хотын дарга Д.Сумьяабазар өөрийн PR-д 2,8 ТЭРБУМЫГ төсөвлөжээ Ирэх онд хотын дарга Д.Сумьяабазар өөрийн PR-д 2,8 ТЭРБУМЫГ төсөвлөжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх онд хотын дарга Д.Сумьяабазар өөрийн PR-д 2,8 ТЭРБУМЫГ төсөвлөжээ

2022 оны 11 сарын 26

Arslan.mn

Хотын дарга Д.Сумьяабазар ирэх оны төсвийн төслөө НИТХ-д өргөн бариад байгаа билээ. Тэгвэл хотын даргын үрэлгэн, оновчгүй зардлын задаргаа олон нийтэд, цахим орчимд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулж байна. 2023 оны нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үеийг нийслэлчүүдийнхээ амьдрах орчинг сайжруулахын төлөө бус өөрийн ПиАр, тахин шүтэгчдийнхээ төсөл, хөтөлбөр рүү тэрбум, тэрбумаар нь урсгахаар болсон нь харамсалтай. 

Тухайлбал, Хотын дарга ирэх онд “Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар”-таа 2,8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл өөрийн ПиАр, магтах зардалдаа иргэдийн татвараас 2,8 тэрбумыг зарцуулна гэсэн үг юм.

Үе үеийн хотын дарга нараас Д.Сумьяабазар хамгийн их өртгөөр өөрийгөө магтуулах төсвийг баталсан засаг дарга болоод байгаа юм. 

ЗДТГ-аас “Нийслэлийн 2023 оны төсвийн жил”-д зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,032,614,919.0 мянган төгрөг буюу 1 их наяд төгрөг байхаар тусгажээ.

Харин үүний 1,011,753,888.0 төгрөг буюу 1 их наяд төгрөгийг нь хотын дарга Д.Сумъяабазарын зарцуулах аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642728
1 эможи

Зочин
2022-11-28 00:07
Май салаавч.
Зочин
2022-11-27 17:11
Хэтэрхий их шоудаж байгаа этгээдууд нэг !!! Хайран татвар телегчдын менге! Энэ намд бодлого ч алга, боловсон хучин ч алга!!!
Зочин
2022-11-26 19:30
Зайлаач новшоо чиний хотын дарга гэж юу бдн шалны алчуураа
keyboard_arrow_up