ЕБС-ийн сурагчдын дунд “Хорт зуршлаас ангид шинэ үе“ эерэг нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа ЕБС-ийн сурагчдын дунд “Хорт зуршлаас ангид шинэ үе“ эерэг нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЕБС-ийн сурагчдын дунд “Хорт зуршлаас ангид шинэ үе“ эерэг нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа

2022 оны 11 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний хор хөнөөл, сөрөг нөлөөг танин мэдүүлэх, эерэг нөллөөлийн "Намайг алгас" уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтын үр дүнд ЕБС-ийн сурагчид "Хорт зуршлаас ангид шинэ үе" уриалгыг дэвшүүлж, анги, хамт олныхоо дунд хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, аливаа хүчирхийллээс ангид байх санаачилгатай ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ. 

Уулзалтыг НЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, ГБХЗГ-аас хамтран хэрэгжүүлж, нийслэлийн ЕБС-иудын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн ахлагч-сурагч, чиглүүлэгч багш, сургуулиудын удирдлагууд гээд 300 орчим хүн оролцлоо. 

Arslan.mn

Эерэг нөлөөллийн уулзалтын үеэр НЦУГ-ын Дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд хэлэхдээ "Иргэд олон нийтийг согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, амьдралын зөв хэмнэл, хандлагатай болгох, энэ төрлийн хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор "намайг алгас" нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн шат, шатны байгууллагууд ЕБС-иудтай хамтран "хорт зуршлаас ангид шинэ үе" болоход өсвөрийн сэргийлэгч бүлгэмийнхээ сурагч хүүхдүүдтэй мэдээ, мэдээлэл солилцож, хамтдаа дуу хоолойгоо нэгтгэн бусдад эерэг үлгэр дууриалал болж байгаад баяртай байна. Хүүхэд, залуусынхаа идэвх санаачилга, оролцоотойгоор шинэ үе маань хорт зуршлаас ангид байж, эерэг, зөв хандлагатай хүн болж төлөвшиж чадна гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Arslan.mn

Түүнчлэн энэхүү арга хэмжээнд НЗД-ын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн боловсролын газрын хэлтсийн дарга М.Цогзолмаа нар сурагчидтай эерэг нөлөөллийн талаар мэдээ, мэдээлэл солилцож, санал хүсэлтийг сонсож, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн хорт зуршлаас ангид байхад өнөөдрийн уулзалтанд оролцсон өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчид, багш нар, нийгмийн ажилтнууд, сургуулийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642642
2 эможи

Eel
2022-11-24 10:05
Deeltei huu goy bnshu.
keyboard_arrow_up