Хорт зуршлаас сайн дураараа татгалзах “ИТГЭЛ“ төслийн хоёрдугаар ээлж ТӨГСӨЛТӨӨ ХИЙЛЭЭ Хорт зуршлаас сайн дураараа татгалзах “ИТГЭЛ“ төслийн хоёрдугаар ээлж ТӨГСӨЛТӨӨ ХИЙЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хорт зуршлаас сайн дураараа татгалзах “ИТГЭЛ“ төслийн хоёрдугаар ээлж ТӨГСӨЛТӨӨ ХИЙЛЭЭ

2022 оны 11 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг дэмжиж сайн дураараа хорт зуршлаас татгалзах “Итгэл” төслийг НГХУСАЗСЗ, НЦУГ, Аддиктологийн төвөөс  хамтран зохион байгуулж байгаа билээ.

Итгэл төслийн хувьд зорилтот бүлгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр нь хорт зуршлаас салгах, нийгэмд идэвхтэй иргэн болж ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Итгэл төслийн хүрээнд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 21-ний өдөр хоёрдугаар ээлжинд хамрагдсан оролцогчид төгсөлтийн арга хэмжээгээ хийж, үр дүнгээ танилцууллаа.

Arslan.mnУг арга хэмжээнд ХЗДХЯ-ны ГХУСАЗА-ны дарга Л.Нямгэрэл, НЦУГ-ын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал, НЗДТГ-ын орлогч дарга, НЦУГ-ын дэд дарга бөгөөд НХЖХГ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат, хамтрасан багийн гишүүд, холбогдох албаныхан болон төсөлд хамрагдсан иргэд оролцлоо.

Arslan.mnАрга хэмжээг нээж НЦУГ-ын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Нийгмийн сайн сайхны эсрэг аливаа хорт зуршлаас татгалзах, нийгэмд учирч буй асуудал болох гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийн нэг юм. Итгэл төслийг хэрэгжүүлэх явцад олон байгууллага, хамт олон, хүмүүсийн хамтын ажиллагааны оролцоо, дэмжлэг их байсан. Үүний үр дүнд төсөл амжилттай хэрэгжиж байгааг дурдах нь зүйтэй. Шийдвэр гаргах түвшинд Итгэл төслийг дэмжиж, нөхцөл боломжоор нь хангасан НИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн удирдлага, хамт олонд талархаснаа илэрхийлье. Мөн өөрийгөө ялан дийлж, сайн дураараа хорт зуршлаас татгалзан, төсөлд идэвхтэй хамрагдсан бүх оролцогчдодоо амжилт хүсэж, бусдад үлгэр дууриалал болон түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Arslan.mnГХУСАЗЗ-ийн дарга Л.Нямгэрэл нээлтийн үеэр “ХЗДХЯ-аас 2020 оноос эхлэн СХД-ийн цагаан өргөө сувиллын газарт сайн дурын эмчилгээний төв хийхээр зорьж, санхүүжилтийг нь шийдвэрлэн эхлүүлж байлаа. Төслийг гардан ажиллаж байгаа нийслэлийн удирдлагууд, цагдаагийн алба хаагчид, хамтран ажиллаж буй байгууллагууд болон өөрийн хүсэл зорилгоор хорт зуршлаасаа салж байгаа нийт оролцогчдоороо бахархаж байна. Энд оролцогчдын маань ар гэр мөн ирж урам өгч, дэмжиж байгаад талархаж байна. Хамтарсан багийнханы хувьд илүү хүндээ тулж ажилладаг, маш чухал үүрэг гүйцэтгэдэг. 28 хоног хордлого тайлах эмчилгээ хийгээд, сэтгэл зүйн засал эмчилгээ хийгээд хонгилын үзүүрт гэрэл асаасан байгаа. Нийт оролцогчид маань тэр гэрлээ унтрааж болохгүй, цаашид улам тод гэрэлтэж, бүгд хамтдаа эцсийн сайхан үр дүнгээ харцгаая, бүгдэд эрүүл энхийг хүсье" хэмээлээ. 

Arslan.mnАрга хэмжээний үеэр НЦУГ-ын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд хэлэхдээ “ХЗДХЯ, ГХУСАЗЗ-өөс анх санаачилж нийслэлийн СХД-ийн Цагаан өргөө хэмээх амралт, сувиллын газарт иргэдийн дунд сайн дурын үндсэн дээр донтох эмгэгийг эмчлэх, хорт зуршлаасаа салах ажлыг зохион байгуулж өнөөдөр найм дахь ээлжийнхээ төгсөлтийг хийж байна.  Энэ ажлын үргэлжлэл болгож НЦУГ, НЭМГ, Аддиктологийн төв хамтран “Итгэл” төслийг хэрэгжүүлье хэмээн НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд санал тавьсан. Энэ дагуу НИТХ-ын дэргэдэх ГХУССЗ-өөс дэмжигдэж санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэж өгсөн. Энэ ажлын найм дахь төгсөлт боловч Итгэл төслийн хоёрдугаар ээлж нь ийнхүү төгсөж байгаа юм. Өнөөдрийн арга хэмжээнд мөн хамтарсан багийн гишүүд маань ирсэн. Хамтарсан багийнхаа тусламжтайгаар сайн дураар оролцох иргэдээ сонгож, идэвхжүүлж хамтран ажиллаж байна. Итгэл төслийн оролцогчид цаашид хамтарсан багийн гишүүдтэй тогтмол харилцаа холбоотой ажиллана” хэмээн онцоллоо.

Arslan.mn

Итгэл төслийн сэтгэлзүйч н.Энхжаргал  : Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоогоос хоёр жилийн өмнө энэхүү төсөл маань эхэлсэн. Анх эхлэхдээ гуйдаг, гушвдаг, албаддаг, араас нь хөөцөлддөг байсан. Гэтэл энэхүү төсөл улам цааш хөгжиж явсаар байгаад өнөөдрийн хэмжээнд хүрэхэд нийт оролцогчдын 99 хувь нь бүгд сайн дураараа ирдэг болсон. Итгэл гэдэг бол сонсохоос эхэлдэг боловч харахаар баталгааждаг. Тиймээс урьд нь хамрагдаж байсан хүмүүсийн үр дүнг хараад сайн дураараа ирэх хүртэл нөлөөлсөн байна. Манай оролцогч нараас ярьж байсан. Наркологийн эмнэлэгт очихоороо шалгалтанд ороод “тиймээ” гэж өөртөө баярлаж бахдаж орилдог хүмүүс олон болсон. Энэ удаагийн эмчилгээ нь арай өөр онцлогтой болсон. Энэ нь хөдөлмөрөөр эмчлэх буюу манай оролцогч нар өөрсдийн хөдөлмөрөөрөө номын сан байгуулсан. Нэгэндээ фотошоп яаж хийдгийг хүртэл зааж сургаж, цагаа их үр дүнтэй өнгөрүүлж чадсанд нь баяртай байна. Хүний сэтгэл ханамж гэдэг бол үйлдлээр илэрхийлэгддэг. Оролцогч нар маань өөрсдийн гараар бэлэг дурсгалын зүйлс хүртэл хийдэг болсон.

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Болормаа : Зорилтот бүлгийн хүмүүсийг хорт зуршлаас хамгаалах, улмаар  гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй Итгэл төслийн хоёрдугаар ээлжинд нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар хамтран ажиллаж байна. Манай байгууллагад хүсэлт тавьсны дагуу төсөл хамрагдаж байгаа 38 иргэнийг ажилтай, ажилгүй болон мэргэжилтэй, мэргэжилгүй, цаашид мэргэших хүсэлтэй эсэх талаар судалгаа авсан. Төсөлд хамрагдсан иргэд эмчилгээг хийлгэж байх хугацаанд хоорондоо нөхөрлөл үүсгээд төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой,  гар урлалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн 3 иргэн байсан. Мөн мэргэжилтэй  болохоор давтан мэргэшил эзэмшүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй 9 иргэн, мөн сайн дурын хүсэлтээр ирсэн нэг  иргэнийг харуул хамгаалалтын ажлын байранд зуучлахаар болсон. Иргэд төсөл хөтөлбөрт хамрагдсанаар манайд хандаж ажилд зуучлуулах бүрэн боломжтой гэдгээ хэлмээр байна.

Arslan.mn

Уг төсөлд Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 44 иргэн сайн дураараа хамрагдсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Цагаан өргөө сувиллын газар хамтран ажиллаж, олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээ амжилттай үзүүлжээ. Тухайлбал, эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажилласан байна.Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: Зургийг н.Санжааноров Арслан.мн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642554
3 эможи

Итгэл төсөл
НЦУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up