ҮЙЛ ЯВДАЛ: Нийгэм, эдийн засгийн 10-р сарын статистик үзүүлэлтийг танилцуулна ҮЙЛ ЯВДАЛ: Нийгэм, эдийн засгийн 10-р сарын статистик үзүүлэлтийг танилцуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Нийгэм, эдийн засгийн 10-р сарын статистик үзүүлэлтийг танилцуулна

2022 оны 11 сарын 17

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 17-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.30 цагт: Төрийн ордоны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган болно. Уг чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлнэ.

09.00-15.00 цагт: ШУА-ийн байранд Философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран “ФИЛОСОФИ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙ: ОНОЛ-АРГА ЗҮЙН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

09.00-17.00 цагт: ”Корпорайт” зочид буудалд ("Баянгол" зочид буудлын хойно) “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” үндэсний чуулган болно. Дани улсын төслийн хүрээнд “NTS” ТББ-аас нийслэл хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагт Хадгаламж зээлийн бүлгүүдийг байгуулж, жижиг бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжиж ажилласны үр дүнг танилцуулна. Утас: 9919-2169.  9903-0762.

10.00 цагт: НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төслийн талаар иргэдийн санал асуулгын дүнг танилцуулна. Мөн НОСК-ийн харьяа охин компани байгуулж, түүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах талаар хэлэлцэнэ.

11.00 цагт: ҮСХ-ноос 2022 оны эхний 10 сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

11.30 цагт:  “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Таван толгойн тээврийн замд ослоор эр нөхөр, үр хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12.00 цагт: ЭМЯ-нд Дэлхийн дутуу төрсөн нярайн өдрийг тохиолдуулан JCI Монгол ТББ-аас дутуу төрсөн нярайн эндэгдэлийг бууруулах зорилготой Save Angels төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд гардуулна.

11.00 цагт: АН-ын байранд /Шонхор тауэр/ “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын удирдлагууд төсөв болон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын аар мэдээлнэ. Хаана: Ардчилсан намын байр /Шонхор тауэр/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642425
0 эможи

keyboard_arrow_up