ҮЙЛ ЯВДАЛ:  “Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хангах нь” үндэсний зөвлөгөөн болно ҮЙЛ ЯВДАЛ: “Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хангах нь” үндэсний зөвлөгөөн болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хангах нь” үндэсний зөвлөгөөн болно

2022 оны 11 сарын 16

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00-10.00 цагт: МҮЭХ-ны төв байрны 1 давхарт “Elixir coffee shop”-д “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” аян эхэлж буй талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлнэ. 

09.00-13.00 цагт: “Миллениум Плаза” зочид буудалд “Хувьсаж буй боловсролд иргэний нийгмийн хувь нэмэр” сэдвээр иргэний нийгмийн чуулган болно. Утас: 8805-3903, 7000-8292.

09.00-18.00 цагт: “Корпорайт конвеншн” төвд Геронтологийн үндэсний төв ЭМЯ, ДЭМБ-тай хамтран “Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хангах нь” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулна. Утас: 98018838, 93000499.

10.00 цагт: Соёлын төв өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нийслэл дэх нээлт болно. Утас: 9903-7310, 8523-2239.

10.00 цагт: Төрийн ордонд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар эрдэмтэн, судлаач, төрийн албан хаагчдыг оролцуулс ан хэлэлцүүлэг болно. 

10.00-17.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд "Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг" үзэсгэлэн гарна. Монгол Алтайн хадны зургийн цогцолбор дурсгалт газрын сор болсон сэдэв зохиомж, дүр дүрслэл, загвараар өвөрмөц онцлогтой гол төлөөлөл дүрслэлүүдээс сонгон олон нийтэд таниулан сурталчилна. 

11.00 цагт: Монгол Улсын Ерөн­­­хийлөгчийн ивээл доор зар­­ласан “Бай­галийн шил­дэг гэ­рэл зур­­гийн уралдаан 2022”-ын шил­дэг бүтээ­лүү­­дийг Мон­­голын бай­­га­­­­­­лийн гэрэл зураг ний­­­­­гэм­­­­­­­­лэгээс мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642393
0 эможи

keyboard_arrow_up