Нийслэлд өдөртөө 2 градус хүйтэн байна Нийслэлд өдөртөө 2 градус хүйтэн байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд өдөртөө 2 градус хүйтэн байна

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө 0..-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.

Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2...+3 градус дулаан байна. 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642318
0 эможи

keyboard_arrow_up