ҮЙЛ ЯВДАЛ: “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал” хэлэлцүүлэг болно ҮЙЛ ЯВДАЛ: “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал” хэлэлцүүлэг болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал” хэлэлцүүлэг болно

2022 оны 11 сарын 10

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: МУИС-ийн номын сангийн байранд “Хими-2022” эрдэм шинжилгээний Үндэсний анхдугаар хурал болно. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, Монголын Химийн нийгэмлэг хамтран тус хурлыг “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор зохион байгуулж байна. Утас: 9971-7977.

10.00 цагт: МҮХАҮТ-д Дэлхийн чанарын 7 хоног тохиож буйтай холбогдуулан СХЗГ, МҮХАҮТ хамтран "Үндэсний чанарын чуулган"-ы хүрээнд “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.30 цагт: “Корпорайт конвеншн” төвд Монголын загварын хамгийн том шоу "FLORAISON HIGH FASHION SHOW-2023" болох талаар мэдээлнэ. Топ моделууд, үе үеийн тэргүүн миссүүдийн хамт нэгэн тайзнаа оролцох энэхүү арга хэмжээ нь шинэ жилийн гоёлын даашинзны өнгө төрхийг тодорхойлогч, хамгийн том энтертайнмент загварын шоу болох юм.Утас: 9339-9779 9910-7571 9910-3108.

12.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд “ХАБ хангагдаагүйн улмаас залуучууд ажлын байран дээрээ амь насаа алдсаар байх уу?” сэдвээр ОСНААУГ-т харьяалалтай хоёр залуу ажлын байран дээрээ амь насаа алдсан ноцтой ослын талаар ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 11-350002

-Монголын Үндэсний номын санд Соёлын бүтээлч сарын хүрээнд “Утга зохиол судлал, шүүмж, хамтын ажиллагаа, бодлого” форум болно.

12.00 цагт: Монголын Үндэсний музейд “Хаданд сийлсэн эртний ураг” тусгай үзэсгэлэн нээгдэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642268
0 эможи

keyboard_arrow_up