Гурван секундэд нэвтэрч гарах боломжтой шинэ системийг Улаанбаатарын найман товчоонд суурилуулжээ Гурван секундэд нэвтэрч гарах боломжтой шинэ системийг Улаанбаатарын найман товчоонд суурилуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гурван секундэд нэвтэрч гарах боломжтой шинэ системийг Улаанбаатарын найман товчоонд суурилуулжээ

2022 оны 11 сарын 02

Arslan.mn

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг арваннэгдүгээр сарын 1-нээс цахимжуулж буй.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоонд ажиллалаа.

Нийслэл хот руу орж, мөн гарч байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт төлбөрийн харилцааг халж, товчоодын ажилтны цалингийн зардал, орон тоог хэмнэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаснаар дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр гурван секундэд нэвтэрч гарах боломж олгох шинэ системийг Улаанбаатарын шалган нэвтрүүлэх найман товчоонд суурилуулаад байна.

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтрэх үед улсын дугаарыг таньж, төлбөрийг смарткар систем болон банкны карт, банкны аппликейшнээс автоматаар суутгана. Хэрэв жолооч аппликейшн татаж суулгаагүй, картын дансанд мөнгөгүй бол тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/  системд бүртгэгдэж, нэхэмжлэх үүсэн, дараа нь төлбөрөө төлж болно.

Нэг үгээр хэлбэл, жолооч, төлбөр хураагч ажилтан хоёр харилцахгүй, шууд товчоогоор нэвтэрнэ.

Мөн оношилгоо, даатгал, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг газар дээр нь илрүүлж, зохих арга хэмжээг авах боломжтой болсон. Энэ нь цаашид нийслэл хотын хөдөлгөөнд хууль зөрчсөн тээврийн хэрэгсэл оролцох боломжийг хязгаарлаж, хяналт зохицуулалтыг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642009
0 эможи

keyboard_arrow_up