Б.Эрдэнэбулган: Хэрэглэгчид оройн цагаар эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй Б.Эрдэнэбулган: Хэрэглэгчид оройн цагаар эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Эрдэнэбулган: Хэрэглэгчид оройн цагаар эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй

2022 оны 10 сарын 19

Arslan.mn

Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Эрдэнэбулганаас тодрууллаа.

Аж ахуй нэгжүүдийн цахилгааны тарифыг чөлөөлөх бодлогыг Засгийг газраас баримталж байгаа. Айл өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол их байна. Энэ талаар ярихгүй юу?

Цахилгаан, дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулах асуудлыг 2021 оноос эхлэн санал дэвшүүлж ирсэн. Цар тахалтай тэмцэх хуультай зэрэгцээд энэ асуудал хойшилсоор одоо шийдэгдэх шатандаа ирж байна. Ер нь бол цахилгаан, дулааны үнэ тариф 28 хувиар нэмэгдэх шаардлагатай байгаа. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед айл, өрхийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт орно. Нийт аж ахуй нэгжийн дулааны үнэ 28 хувиар нэмэгдэж байгаа.

Гэр хорооллын айлуудад хүйтний улиралд үзүүлдэг шөнийн хөнгөлөлт байгаа юу, цуцлагдсан уу?

2017 оноос эхлэн гэр хорооллын айл өрхийн хүйтний улирлын орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ хөнгөлөлтөд нийслэл Улаанбаатар хот, бүх аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд багтаж байна. 

Энэ жил эрчим хүчний хэт их ачааллаас болж нийслэл тэг зогсож магадгүй гэсэн анхааруулгыг салбарын зарим хүмүүс хэлэх болсон. Нийслэлчүүд энэ өвлийг өнөтэй давж чадах уу, өвөлд хэр бэлтгэж байна?

Эрчим хүчний хэрэглээ жил бүр өсч байгаа. Жилд зургаа орчим хувиар цахилгаан, эрчим хүчний хэрэглээ өсдөг. Цар тахлын жилүүдэд төрөөс эрчим хүчний хэрэглээ өсдөг. Цар тахлын жилүүдэд төрөөс эрчим хүчний төлбөрийг чөлөөлсөн үед 10 хувиар өсч байсан. Энэ жил л гэхэд өссөн хэрэглээ нь Монгол Улсад суурилагдсан хүчин чадлаас илүү гарчихсан. Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орчихсон байна. Тиймээс эх үүсвэрийн дутагдалтай үед цахилгаан станцууд бүгд 100 хувь ажиллана гэсэн үг.  Нөгөө талдаа хэрэглэгчид өвлийн улиралд оргил цаг буюу оройн цагаар эрчим хүчээ хэмнэх шаардлага гарсан. Хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёр хоёулаа л анхаарах цаг болсон.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641521
0 эможи

keyboard_arrow_up