ФОТО: “Итгэл” төслийн хүрээнд  44 иргэнийг 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр хорт зуршлаас татгалзах эмчилгээнд амжилттай хамрууллаа ФОТО: “Итгэл” төслийн хүрээнд 44 иргэнийг 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр хорт зуршлаас татгалзах эмчилгээнд амжилттай хамрууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Итгэл” төслийн хүрээнд 44 иргэнийг 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр хорт зуршлаас татгалзах эмчилгээнд амжилттай хамрууллаа

2022 оны 10 сарын 18

Arslan.mn

ХЗДХЯ, НИТХ-аас нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төслийн нэгдүгээр төгсөлтийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Тус төсөл нь архины хамааралтай, түүнийгээ даван туулахын төлөө хичээж буй хүн бүрт чиглэсэн аж. Төслийн нэгдүгээр шатыг амжилттай төгссөн оролцогчдод урам өгөх, цаашид нийгэмшүүлэхэд шат шатны шийдвэр гаргагчид анхаарч ажиллахаа илэрхийллээ. 

Энэхүү төслийг ХЗДХ-ийн сайдын санаачилгаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, НЭМГ, Нийслэлийн Аддиктологийн төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж хэрэгжүүллээ.

Уг төсөлд Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 44 иргэн сайн дураараа хамрагдсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Цагаан өргөө сувиллын газар хамтран ажиллаж, олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээ амжилттай үзүүлжээ. Тухайлбал,  эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажилласан байна.

"Нийгэмдээ манлайлал үзүүлж хорт зуршлаасаа татгалзаж буй 44 хүнийг цаашид ажлын байранд зуучлах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх зэргээр дэмжин ажиллана"

Arslan.mn

Төсөлд хамрагдсан иргэдийн “Талархал илэрхийлэх” үйл ажиллагааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Дэлхийн дахинд тулгамдсан асуудлын нэг бол донтох эмгэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эрүүл монгол хүн” төслийн санаачилгын хүрээнд хорт зуршил, донтох эмгэгийг багасгах зорилготой “Итгэл” төслийг дэмжин, хамтран ажиллалаа. Олон байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд бий болсон энэхүү төслийн хүрээнд эхний үе шатанд 44 иргэн хамрагдсан. Эдгээр 44 иргэний цаана гэр бүл, хамт олон бий. Нийгэмдээ манлайлал үзүүлж хорт зуршлаасаа татгалзаж буй эдгээр хүмүүсийг цаашид ажлын байранд зуучлах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх зэргээр дэмжин ажиллана. Энэхүү төслийн гол зорилго бол иргэнийг эрүүл байлгах, зөв аюулгүй орчныг бүрдүүлэн эргээд нийслэл хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад оршиж байгаа юм” гэв.

"Итгэл” төсөл урт хугацаанд хэрэгжсэнээр нийгэмд эерэг олон өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна"

Arslan.mn

Мөн энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “ХЗДХ-ийн сайдын санаачилгаар НИТХ-ын дэмжлэгтэйгээр "Итгэл" төслийг хэрэгжүүлж байгаад сайн дурын оролцогчдын ар гэр, найз нөхөд_ дотны хүмүүсээс талархан хүлээн авч байгааг бид харж байна. Сайн дураараа хорт зуршлаасаа татгалзахаар энэхүү төсөлд хамрагдсан хүмүүстээ өнөөдөр талархал илэрхийлж байна. Аливаа зөрчил гэмт хэргүүд архи согтууруулах ундааны зүйлтэй шууд хамааралтай байдаг. Цаашид төсөл урт хугацаанд хэрэгжсэнээр нийгэмд эерэг олон өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

"Итгэл төсөлд гурван ээлжээр 100 иргэн хамруулахаар төлөвлөсөн байгаа"

Arslan.mn

Үргэлжлүүлэн Нийслэлийн Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат "Наркологийн эмнэлэг нь Нийслэлийн Аддиктологийн төв болж бүтцээ өөрчлөн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү төсөл нь  манай төвийн энэ онд хэрэгжүүлж буй анхны томоохон ажлын нэг болж байна.  "Итгэл" төсөлд хамтран оролцож, сайн дурын үндсэн дээр  хорт зуршлаасаа татгалзах эмчилгээ хамрагдаж буй иргэдэд  28 хоногийн хугацаатай сэтгэл заслын эмчилгээг хийж, нийгэмшүүлэх талаас мэргэжлийн эмч нар зөвлөгөө өглөө. 

Итгэл төсөлд гурван ээлжээр 100 иргэн хамруулахаар төлөвлөсөн байгаа" гэв.

Arslan.mnУг төсөл гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд  хорт зуршлаас татгалзах  эмчилгээнд явуулах, иог, бясалгалаар эмчилж цаашлаад ажлын байртай болгож амьдрал ахуйг нь дэвшин дээшлүүлж итгэл өгөх зорилготой юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
641504
7 эможи

Итгэл төсөл

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up