РЦНК-ийн талбайг ногоон байгууламж болгох Д.Сумъяабазарын шийдвэр хэрэгжихгүй байгаа гэв РЦНК-ийн талбайг ногоон байгууламж болгох Д.Сумъяабазарын шийдвэр хэрэгжихгүй байгаа гэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

РЦНК-ийн талбайг ногоон байгууламж болгох Д.Сумъяабазарын шийдвэр хэрэгжихгүй байгаа гэв

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Оросын шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК-ийн урд талбайд ногоон байгууламж сүйтгэж буйг эсэргүүцэж оршин суугчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Оршин суугчдын төлөөлөл “Өнгөрсөн хавар нийслэлийн Засаг дарга энэ газрын бүтнээр нь ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгоно гэсэн. Гэвч өнгөрсөн долдугаар сард энэ газрын орчимд барилга барих зөвшөөрлийг нийслэлээс өгсөн юм байна. Ингээд барилгын компани нь энэ хавийн олон мод бут, цэцэг навчийг тэр чигт нь шороогоор булчихсан байдалд байна.

Улсын хэмжээнд тэрбум мод хөдөлгөөн өрнүүлж байгаа гэсэн мөртлөө барилга барихын тулд хотод энэ мэтээр мод бутыг сүйтгэж байгаа нь эмгэнэл.

Төр засаг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй. Гэвч түүнийхээ эсрэг шийдвэр гаргаж, Улаанбаатар хот дотор цэцэрлэгт хүрээлэн болгох боломжтой хамгийн сүүлийн газрыг ч ингэж байгаад харамсаж байна.

РЦНК-ийн талбайг ногоон байгууламж болгох Д.Сумъяабазарын шийдвэр хэрэгжихгүй байгаа тул иргэл жижүүрлэн хонож байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640398
1 эможи

Иргэн
2022-09-14 23:26
Цөлжилт ихсээд байхад яах гээд байгаа зүлэг модоо сүйтгээд байдаг байна даа
zochin
2022-09-14 18:36
zailuul
keyboard_arrow_up