СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдөр ослоор ДӨРВӨН ХҮН амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдөр ослоор ДӨРВӨН ХҮН амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдөр ослоор ДӨРВӨН ХҮН амиа алджээ

2022 оны 9 сарын 12

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022.09.11,12/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 556 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 396 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний 12 нийслэлд, 11 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирсон байна. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж,  8 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн,
  • Цахилгаан дугуйтай мөргөлдсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь хохирсон.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтсэн. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 188, орон нутагт 59 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
640267
2 эможи

Зочин
2022-09-12 11:19
Монгол улсын хүнээ цөөлөх арга
keyboard_arrow_up