ҮЙЛ ЯВДАЛ:  “Оюутны хотхон”-ы бүтээн байгуулалтын ажил хоёр жил гацаж байгаа талаар мэдээлнэ ҮЙЛ ЯВДАЛ: “Оюутны хотхон”-ы бүтээн байгуулалтын ажил хоёр жил гацаж байгаа талаар мэдээлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Оюутны хотхон”-ы бүтээн байгуулалтын ажил хоёр жил гацаж байгаа талаар мэдээлнэ

2022 оны 9 сарын 09

Arslan.mn

Есдүгээр сарын 9-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт МУИС-ийн Номын санд "Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацийг нэвтрүүлэх нь" эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд энэ оны гуравдугаар сарын 3-нд байгуулсан Иргэдийн оролцооны нэгдэл намын ларга Ц.Оюунгэрэл, Ерөнхий менежер Л.Хандсүрэн нар тус намын үйл ажиллагаа, онцлог болон вэб сайтыг олон нийтэд танилцуулна.

11.00 цагт Цахим Хөгжил Харилцаа холбооны сайд Н. Учрал “E-Mongolia”-гийн ажилтай танилцана. Утас: 99247661

12.00 цагт “Мишээл экспо”-гийн зүүн талд нийслэл дэх орон нутгийн оюутнуудын анхны жишиг дотуур байр болох “Оюутны хотхон”-ы бүтээн байгуулалтын ажил хоёр жил гацаж байгаа талаар мэдээлнэ. Утас: 80874546

13.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор С.Мөнхсайханы “Монголын нууц товчооны тайлбар толь” номын нээлт болно.

13.00 цагт “Чингис Соосэ” их сургуульд Монгол Улсын тусгаар тогтнол, эх орныхоо төлөө халуун амиа зориулсан ахмад дайчдын үр хойчдыг оролцуулсан “Нэргүй баатрууд” яруу найргийн наадам болно. Утас: 88007064 , 90116054

Хэвлэлийн хүрээлэнд

11.00 цагт СЭМҮТ, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас COVID-19-ийг цар тахал хэмээн зарласнаас хойшх  сэтгэцийн эрүүл мэндийн байдал, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлнэ. Мөн улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн  эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцуулна.

12.00 цагт Тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээ авах, сурах хөгжих эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд, залуучуудын эцэг эхийн төлөөлөл , Ээлтэй Ертөнц ТББ-асс “Бид ч бас эрхээ хамгаалуулмаар байна, Сайдаа. Монгол Улсын төрөөс, ЗГХГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэлтэй холбоотой Танаас асуух асуулт байна” сэдвээр мэдээлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640221
0 эможи

keyboard_arrow_up