Ерөнхий архитектур Н.Нацагдорж хэний дургүйг хүргэв?! Ерөнхий архитектур Н.Нацагдорж хэний дургүйг хүргэв?!
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий архитектур Н.Нацагдорж хэний дургүйг хүргэв?!

2022 оны 9 сарын 08

Хотын удирдлагууд 1.6 сая гаруй хүнтэй нийслэл хотынхоо түгжрэл болон барилга байгууламжийг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг дээр тархиа гашилгах болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд нийслэлд энэ асуудлыг зохицуулах мэргэжлийн хүн байгаагүйгээс болж дээрх алдаа завхрал бий болсон гэж хэлж болно. 

Arslan.mn

Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэхийг зорьж, өнгөрсөнд үүссэн алдаа завхралыг засахаар ханцуй шамлан орж бага багаар зассаар яваа.

Мэдээж түүний хамгийн их гар нийлэн ажиллах хүн нь Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Н.Нацагдорж. Түүнийг эл албан тушаалд томилогдсон цагаас эхэлж түүний албыг авах гэсэн асар их мөрөөдөл тээсэн хүмүүсийн хүслийг хотын дарга Д.Сумъяабазар гүйцээгээгүй учраас өдгөө Н.Нацагдорж архитектурыг тал талаас нь хэмлэх олон албан тушаалтан гарч ирсэн.

Мэдээж хэмлэж буй хүмүүсийн зарим нэг нь өдгөө НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон хэсэг бүлэг этгээдүүд. Өөрөөр хэлбэл, Ерөнхий архитектур Н.Нацагдоржийн албан тушаалд санаархагчид түүнийг  огцруулахаар албан бичиг үйлдэж хотын даргад хов хүргүүлэхээр зэхэж буй аж.

Огцруулах болсон шалтгаан нь их хөгийн гэж хэлж болохоор. Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Монголд анх удаа зохиогдож буй Азийн архитектурчдийн үзэсгэлэн болж Ерөнхий архитектур Н.Нацагдорж Улаанбаатар хотыг хэрхэн яаж тэлэх, хэрхэн яаж түгжрэлээс гарах талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч энэ үеэрээ “Сонсголонт хот төсөл” гэх томоохон ажлыг танилцуулсан. Гэтэл түүний албан тушаалд шунасан НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид түүнийг энэхүү төслөө НИТХ-д танилцуулаагүй байж хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө хэмээн шүүмжилж түүнийг огцруулах болсон шалтгаан нь энэ хэмээн тайлбарлаж буй аж.

Уг нь Н.Нацагдорж энэхүү төслийг аль эртнээс бэлдэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга нарт танилцуулж тэднээс дэмжлэг авсний үндсэн дээр ийнхүү олон нийтэд танилцуулжээ. Уг нь хариуцлагатай албан тушаал хашч буй хэнбугай ч удирдлагууддаа танилцуулахгүйгээр ийм том хэмжээний ажлыг олон нийтэд дур мэдэн танилцуулахгүй гэдгийг захын Дорж, Дулмаа нар ч андахгүй мэднэ. Гэтэл “Сонсголонт хот төсөл”-ийг дээд түвшинд танилцуулагдснийг НИТХ-ын ганц хоёр төлөөлөгч мэдэхийн дээдээр мэдэж буй хэрнээ яагаад ийнхүү мэдэн будилж Н.Нацагдорж гэх хүнийг албан тушаалаас нь огцруулах хэмжээнд асуудлыг дөвийлгөв гэдэг нь хачирхалтай.

Тэгээд ч олон улсын үзэсгэлэн Монголд анх удаа болж байхад ямар ч шинэ соргог зүйлгүйгээр энэхүү уулзалтад хэн ч орохгүй нь тодорхой. Ийм л нэг хувийн эрх ашиг, сандал суудлын төлөөх тэмцлээ улс орны чухал асуудлын өмнө зорилгоо болгож  мэргэжлийн гэх тодотголтой Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Н.Нацагдоржийн суудлыг ганхуулахаар зэхэж буй нь үүний ард маш том ашиг сонирхол нуугдаж буйг харуулж байна.

Өмнө нь түүнийг хэд хэдэн удаа огрцуулахыг нэр бүхий төлөөлөгчид хүссэн ч хотын дарга Д.Сумъяабазар “Н.Нацагдорж шиг ажлаа мэддэг мэргэжлийн хүн байна уу” хэмээн амыг нь таглаж байсан гэдэг. Учир нь өдгөө Д.Сумъяабазар дарга мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж байж 1.6 сая хүн амтай их хотын ажлыг урагшлуулна гэдгээ мэдэж буй учраас хов зөөгчдийн үгийг холуур шидэж байсан нь ихээхэн учир шалтгаантай аж.

Эцэст нь Ерөнхий архитектур Н.Нацагдорж хэний дургүйг хүргэж хэвлэлээр боорлуулах хэмжээнд хүрэв гэдэг нь асуулт болон үлдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
640208
7 эможи

Сэтгэлтэн
2022-09-12 10:28
ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР ХУЖАА ГАНБОЛД ӨӨРИЙГ НЬ ОРОЛДОХООР НЬ НАЦАГДОРЖИЙГ БУУНЫ НОХОЙ БОЛГОЖ ЖҮЖИГ ТАВИУЛЖ БАЙНА. ХОТЫН ИРГЭДИЙН ХУРАЛД МАШ ОЛОН ТООНЫ ХУЖААГИЙН ЦУСТАЙ НОХДУУД БАЙНА ДАА
Хах
2022-09-11 10:27
Сумъяабазараа наад хүн чинь ажлаа мэддэггүй гдгийг наад замбараагүй барилга, зогсоолгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, өнгө өнгийн эргүү эргүү өнгө загвартай барилгыг хархаар Нацагдоржыг алгадчихмаар санагдахгүй байна уу? Сүүлийн 30 жилд хэн хамгийн удаан архитектур хийлээ! Хэний үед хамгийн их зөвшөөрөл өглөө!
irgen
2022-09-10 17:41
henii yu bhwdee, Mongolchuudyn, ter dotroo Ulaanbaatarchuudyn durguig tun ikh hurgesen dee... end neeg uls tur inee teree hamaagui shuu... awilgal awch huuli busuur hotyn tuwd alga daram gazart undur baishin barih erhiig batlaad suudag daa ene hun chin... hamgiin gol n mash olon huuli zuwchij, bas ergen toirond n amidarach ajilladag humuusiig gomdooj bna zaaa
Зочин
2022-09-09 17:30
Өлөн өссөн новшнууд
Эрка
2022-09-09 16:51
Өөрийнхөө төлөө юм бичүүлээд өчүүхэн ч хүн болдоо Нацагдоржоо. Хамгийн гол алдаа чинь чиний доор ажиллаж байгаа Хот төлөвлөлтийн газрын ажлаа мэдэхгүй хэдэн мангар биеэ тоосон бацаанууд. Иргэдийн нэрвийг дуусгаж байна даа. Энэ хотын бүх замбараагүй төлөвлөлт чиний буруу шүү
keyboard_arrow_up