Хүүхдийн парк жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой болно Хүүхдийн парк жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн парк жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой болно

2022 оны 9 сарын 08

Arslan.mn

Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлыг удахгүй эхлүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн саналыг өчигдөр НИТХ-аас дэмжиж тогтоол гаргалаа.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га газрын хашааг өнгөрсөн хавар буулгасан байдаг. Энэ сул чөлөөтэй газрыг нийслэл өөрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргалаа. Ингэснээр тухайн 10.2 га талбай дээр хүүхэд залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулж тохижуулахаар шийдвэрлэсэн.

ҮСАХ нь 2015-2016 онуудад 698 сая төгрөгийг төвлөрүүлсэн ба гүүрний бүтээн байгуулалтаас хамаараад гэрээнд өөрчлөлт орж түр зогссон. Үүний дараа мөнгөн дүнг 800 сая болгон нэмэгдүүлсэн. Үйл ажиллагаа дууссаны дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогыг төвлөрүүлэх тохиролцоог паркийн талтай хийсэн.

Жилийн дөрвөн улиралд үйлчилгээ үзүүлэх тоглоомын талбай, үйлчилгээний газрууд, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болох боломж бүрдлээ. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг бий болгох ажлыг энэ намраас эхэлж, ирэх хавар гэхэд дуусгахаар төлөвлөж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640191
0 эможи

Зочин
2022-09-08 15:06
Хөөөх ямар гоё юм бэ
keyboard_arrow_up