COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 08, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Найрамдал: Гудамж, талбайн ил задгай цахилгааны утсыг НМХГ-ын 70128012 дугаарт мэдэгдэж, зөрчлийг арилгуулах боломжтой

админ
2022 оны 8 сарын 31

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн  хяналтын газраас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан батлагдсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ талаар бид НМХГ-ын ДБХХ-ийн ахлах  Б.Найрамдалаас тодрууллаа. 

- Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбогдуулан хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын явцын талаар мэдээлэл өгнө үү? 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 8-р сарын 27-оос эхлэн хяналт шалгалтуудыг эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд боловсрол, орчны эрүүл ахуйн болон барилгын техникийн чиглэлээр хамтарсан хяналт шалгалтуудыг хийхээс гадна нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгуудад хяналт шалгалтыг хийж  байна.  

Хяналт шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жилийг угтаж цэвэрлэгээ үйлчилгээг хийх, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл, шавжгүйтгэл хийлгэх, завсар үйлчилгээг бүрэн хангуулах, багшлах боловсон хүчнээр бүрэн хангах, шинээр нээгдэж буй бүлгүүдийг сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын зам талбайд эрсдэлтэй орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэрэлтүүлгийн байгууллагуудад 8-р сарын 5-нд мэдэгдэл хүргүүлээд мэдэгдлийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийн хяналт шалгалтуудын биелэлтүүд нь хангагдаад явж байна.

- Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаасан, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан  ямар зөрчлүүд илэрч байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор он гарснаар олон эрсдэл үүссэн. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор сургууль цэцэрлэгийн ойр орчимд хүүхдийн зорчих хөдөлгөөн ихсэх тусам эрсдэлтэй байдал үүсэх нөхцөл өнөөдрийг хүртэл буурахгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэдий энэ тал дээр хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа боловч нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ асуудлууд буурахгүй байна. Жишээ нь ААН байгууллагуудын ил задгай цахилгааны утас аюулгүй ажиллагаа алдагдсан байдал жилээс жилд буурахгүй байна.

Мөн траншейны таггүй нүх, иргэд ААН-үүд зөвшөөрөлгүй энд тэнд газар шороо ухсан зэргээс шалтгаалан хүүхдүүд эрсдэх эрсдэлүүд олон гарсаар байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн гадна талбай хэсгийн цахилгаан шугам, тоноглолын ашиглалт болон бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Гудамж, зам талбайн зөрчлүүдийг иргэд хаана хандаж мэдээлж болох вэ?

НМХГ-т шуурхай дуудлагын 70128012 утас 24 цагийн турш ажиллаж байна. Мөн НМХГ-ын фейсбүүк пейж болох НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР гэсэн хуудас иргэдийн санал гомдлыг шуурхай хүлээн авч тухайн газарт хяналт шалгалтыг хэрэгжүүлж эрсдэлийг яаралтай бууруулж ажиллаж байгаа. Тиймээс иргэд та бүхэн хамтран ажиллаж, сургууль цэцэрлэгийн ойр орчимд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд бидэнд хандаж хамтран ажиллахыг уриалж байна. Ингэснээр та бид хүүхэд багачуудаа эрсдэлгүй аюулгүй орчинд амьдрахад тусалж буй хэрэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639878
2 эможи

Dh
2022-08-31 09:40
Sain bna.
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up