НМХГ: Баянгол дүүрэг дэх ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИГДСАН барилгын үйл ажиллагааг ЗОГСООЛОО НМХГ: Баянгол дүүрэг дэх ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИГДСАН барилгын үйл ажиллагааг ЗОГСООЛОО
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Баянгол дүүрэг дэх ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИГДСАН барилгын үйл ажиллагааг ЗОГСООЛОО

2022 оны 8 сарын 18

Arslan.mn

НМХГ-аас Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Ард аюушийн өргөө чөлөө, Монголын Үндэсний их сургуулийн зүүн талд байрлах иргэний захиалгатай барилгад 2020 онд хяналт шалгалт хийхэд барилгын ажлын зураг төсөл, барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй угсралтын ажил гүйцэтгэж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5,2 дахь заалтын дагуу арга хэмжээ тооцож, барилгын ажлыг зогсоосон байна.

Гэвч 2022 оны 08 дугаар сард захиалагч иргэн нь эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг зөрчиж, барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тул барилгын ажлыг дахин зогсоож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны журмаар захирамж гаргуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-01/3700 дугаартай хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтийг хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639594
0 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up