ҮЙЛ ЯВДАЛ: УЕПГ-аас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ ҮЙЛ ЯВДАЛ: УЕПГ-аас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: УЕПГ-аас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Долоодугаар сарын 6-нд болох үйл явлын тойм:

9.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Дэлхийн Монголчуудын төгөл” төслийн шав тавих ёслол болно. Утас: 80039328

10.00 цагт БХБЯ-нд тус яамны удирдлагууд төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

10.00 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын байгууллагаас хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр хийсэн онцлох ажил болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлнэ. Утас: 90101020

10.30 цагт "Хэвлэлийн хүрээлэн"-нд Хэнтий аймгийн малчид, малын эмч нар махны экспортыг зогсоосноор малын түүхий эд, малчны хөдөлмөр үнэгүйдэж байгаа талаар мэдээлнэ.

11.00 цагт МҮЭХ-ны 313 тоотод Ардчилсан намд сүүлийн 2 жил өрнөсөн үйл явдал, эв нэгдлийг хангах талаар АН-ын залуус хэвлэлийн хурал хийнэ. 

11.00, 12.30 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638467
0 эможи

keyboard_arrow_up