Нийслэлд өдөртөө 33 градус дулаан байна Нийслэлд өдөртөө 33 градус дулаан байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд өдөртөө 33 градус дулаан байна

2022 оны 7 сарын 02

Arslan.mn

Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бүгчим халуун үргэлжилж, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр буюу энэ сарын 2-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр,  Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 34-39 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 31-33 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 31-33 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 28-30 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638387
0 эможи

keyboard_arrow_up