Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана

2022 оны 7 сарын 01

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай А/880 тоот захирамжийг өнөөдөр гаргалаа. Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар, хөшөө, суварга, эд зүйлсийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг 2022 оны долоодугаар сарын 5-ны өдрийн дотор шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад даалгалаа.

Барилгын хана туурганд сурталчилгаа байршуулах нь барилгын чанарт сөргөөр нөлөөлдөг төдийгүй хөрөнгө хүч зарцуулан байж бий болгосон тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварлалгүй орхидог алдаа дутагдал давтагдсаар байгаа юм. Тиймээс 2018 онд дээр дурдсан зөрчил бүхий 447 хаяг мэдээллийн байгууламж, 473 хулдаасан хэвлэл, 181 түр самбар, 41 тулгуурт самбарыг албадан буулгасан байна. Цар тахлын жилүүдэд албадан буулгасан самбарын тоо харьцангуй цөөрч 2019 онд 174, 2020 онд 232, 2021 онд 537 болсон байна.

Энэ жилийн хувьд зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар төдийгүй өнгө үзэмжээ алдсан, хариуцах эзэнгүй  хөшөө, суварга, эд зүйлсийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638349
0 эможи

keyboard_arrow_up