НХЭГ-аас залуучуудын шилдэг гарааны бизнесийг шалгаруулна НХЭГ-аас залуучуудын шилдэг гарааны бизнесийг шалгаруулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НХЭГ-аас залуучуудын шилдэг гарааны бизнесийг шалгаруулна

2022 оны 6 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газраас нийслэлийн 9 дүүргийн Шилдэг “Старт-Ап” Залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг зохион байгуулж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн Шилдэг Старт-Ап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд нийт 478 залуучуудыг бүртгэж, нэг дэх үе шат буюу “Гарааны бизнесээ эхлүүлэх” 54 цагийн арга хэмжээнд хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хангасан 269 залуучуудыг хамруулсан байна. Харин хоёр дахь үе шат буюу “Бэлтгэл хурдасгуур” арга хэмжээнд 43 багийн 101 залуучуудыг менторын тусламжтайгаар бизнес санаагаа хөгжүүлэх үйл ажиллагааг 5 хоног буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.

Арга хэмжээний 3 дахь үе шат буюу Хөрөнгө оруулагчид төслөө танилцуулах арга хэмжээг “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-д 2022 оны 07 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638279
0 эможи

НХЭГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up