COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулган болно

админ
2022 оны 5 сарын 27

Arslan.mn

Тавдугаар сарын 27-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт МҮХАҮТ-д аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын “Хялбар дүүргэ” уулзалт болно.

9.00 цагт “Новотел” зочид буудалд “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, уур, амьсгалын өөрчлөлт” хурал болно.

10.00 цагт СТӨ-нд “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Бурхан багшийн их дүйчин өдрийг угтан Гандантэгчэнлин хийд олон нийтэд нээлттэй эрдэм шинжилгээний хурал болон хүүхэд багачуудад зориулсан өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлнэ.

11.40 цагт Төрийн ордоны баруун хаалганы дэргэд Эмээлт орчмын мах бэлтгэлтэй холбоотой онц ноцтой мэдээллүүдийг нийтэлсэн редакциас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлнэ. Утас: 99136259

12.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургуулиудын хамтын ажиллагаа-Санаачилга” өдөрлөг болно.

14.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголын бизнесийн зөвлөлөөс НҮБ болон түүний харьяа байгууллагуудтай хамтран “Хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлага: НҮБ-ын стратегийн түншлэлээр дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” уулзалт зохион байгуулна.

16.00 цагт “UB Palace”-т “ЦойлогсоZ” төсөл, “Лантуун Дохио” ТББ хамтран салбар салбарын 1000 гаруй залуусыг оролцуулсан “Update хийх өдөр” үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 99540401

Төрийн ордонд

9.00 цагт “Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хууль тогтоогчдын холбоотой хамтран “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637395
0 эможи

keyboard_arrow_up