Х.Нямбаатар: НМХГ-аас “Эм Ди Си Пи компанид зөрчлийн хэрэг нээх саналаа прокурорт хүргүүлсэн Х.Нямбаатар: НМХГ-аас “Эм Ди Си Пи компанид зөрчлийн хэрэг нээх саналаа прокурорт хүргүүлсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: НМХГ-аас “Эм Ди Си Пи компанид зөрчлийн хэрэг нээх саналаа прокурорт хүргүүлсэн

2022 оны 5 сарын 26

Arslan.mn

Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар НМХГ-аас мэдээлэл хийж байна.

Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон байна.

Энэ талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар "Эм Ди Си Пи компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн.

Тухайн компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй.

Мах боловсруулах үйлдвэрт байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарсан"  гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
637387
2 эможи

Зочин
2022-05-27 09:02
Монгол хүмүүст хор идүүлж уулгаж байгаа нь маш ноцтой харгис хэрцгий үйлдэл учраас хатуу арга хэмжээ ав бараг цаазал муу хулгайчуудыг
арай ч дээ
2022-05-27 07:58
ШУУД эрүү үүсгэх ёстой хэрэг байна. ТОРГООД л болно гэдэг буруудаа.
keyboard_arrow_up