Хүүшийн аманд барилга барих зөвшөөрлийг “Аялал жуучлалын цогцолбор байгуулна“ гэх нэрээр БОАЖЯ-наас ОЛГОЖЭЭ Хүүшийн аманд барилга барих зөвшөөрлийг “Аялал жуучлалын цогцолбор байгуулна“ гэх нэрээр БОАЖЯ-наас ОЛГОЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүшийн аманд барилга барих зөвшөөрлийг “Аялал жуучлалын цогцолбор байгуулна“ гэх нэрээр БОАЖЯ-наас ОЛГОЖЭЭ

2022 оны 5 сарын 19

Arslan.mn

Богдхан уулын хамгаалалтын бүсийг 22896 га байсныг тэлж 5562 га газраар нэмэгдүүлэн 28458 га болгон өргөтгөж, нэмж хамгаалалтанд авах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан билээ. 

Гэвч энэ шийдвэрийн хажуугаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүшийн ам нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаардаг бөгөөд Тусгай хамгаалалтын газрын ногоон байгууламжтай хэсэгт хашаа татаж, орон сууцны хороолол барих гэж байгаа талаар мэдээлэл гарсан билээ.

Хамгийн ноцтой нь, тухайн газрыг "Тэүхэ" ХХК нь "Аялал жуучлалын цогцолбор байгуулна" гэх нэрээр төсөл хэрэгжүүлэхээр авсан аж. Гэтэл ашиглалтын зориулалтаа өөрчлөөд олон давхар орон сууцны хороолол барихаар ийнхүү хашаа татаж, ажлаа эхлүүлэхээр болсон талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл Хүүшийн аманд барилга барих зөвшөөрлийг "Аялал жуучлалын цогцолбор байгуулна" гэх нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам олгожээ.

Үүнийг тус хорооны оршин суугчид эсэргүүцэж, энэ сарын 16-ний өдөр тус ногоон бүсийг хэвээр нь байлгах, эсхүл сургууль, цэцэрлэг,  олон нийтийн амралтын цэцэрлэгт хүрээлэн болгох шаардлагыг Хотын дарга Д.Сумъяабазар  "Иргэд, олон нийттэй харилцах 11-11" төвд ажиллах үеэр өгсөн байна.  

Харин хүсэлт гаргасан иргэдийн шаардлагын хариуг өнөөдөр  Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн бөгөөд тус хариут "Хүүшийн амын зөвшөөрлийг БОАЖЯ олгосон байна. Та бүхэнд БОАЖЯ-нд хандана уу" гэжээ.

Их хотын иргэдийн цэвэр агаар амьсгалдаг алга дарам ногоон газар байж болохгүй гэж үү БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар аа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
4
637139
8 эможи

Зочин
2022-10-05 12:13
Ene gazriig ene chigeern uldeeej uguuch
zochin zochin
2022-05-21 13:17
Ene nuhriig ovoo yumu gesen erguu mal bje
Зочин
2022-05-20 20:23
Бат эрдэнэээ хариу өгөөрөй!!!!
Дагвадорж
2022-05-20 20:01
Энэ Суьяабузар ард иргэдийг тэнэг гэж боддог бололтой.Шинээр олгох газаргүй болсон УБ хотод шинээр 1 ч газар нэмж олгохгүй гэж тэнэгтээд байсан.Тийм л сүрхий эрх мэдэлтэй юм бол Богдхан уулын ам болгонд хууль бусаар олгогдоод барилга орон сууц баригдсан болон одоо барих гээд байгаа газруудынхаа зөвшөөрлийг БО-ны яамтайгаа хамтраад цуцлаачээ. Хотын захирагчийн өндөр хариуцлагатай алба хашиж байж чадахгүй юм бол ард иргэдэдээ тэгж худлаа ярих хэрэггүй дээ.
Зочин
2022-05-20 19:56
ТА НАРЫН БАЙШИНГ БАРЬСАН ГАЗАР Ч ГЭСЭН ЯГ АДИЛХАН АРГААР ОРЖ ИРСЭН ГАЗАР. ТА НАР ЭНД БАЙШИНД АМЬДРААД ДАРАА НЬ ӨӨР ХҮН БОЛОХГҮЙ ЮУ? ИЧЭЭЧ ТА НАР.
Aaaa
2022-05-20 18:25
Jaahan bolow gazriig baigaa chigeern uldeej hairla
Зочин
2022-05-20 17:29
Бат-Эрдэнэ сайд асаахаа хугацаа нь хэтэрсэн,тэгээд ч Дархан цаазат нутагт олгосон газрын зөвшөөрлөө цуцлаад алга дарам газрыг чөлөөлөөд өгөөчэээээээээ.
Баттулга
2022-05-19 14:35
Алгын Чинээ Газараа Ард түмэндээ өгчөөч Арай л дэндүү эрх мэдлэл юмаа !!!!Бидэнд тэр аялал жуулчлал хэрэггүй шүү дээ Ногоон байгалиараа л байхад болно шүү дээ ард түмэн гуйж бна БОАЖ сайдаас
Зочин
2022-05-19 13:12
Хотын бүх удирдлагууд анхааралдаа авч энэ жаахан газраа нийт иргэд хүүхдүүдээ үлдээж өг хайрлаач
Нямаа
2022-05-19 13:08
Хэзээ олгосон юм бол . Хэн гэдэг авилгачид олгосныг нь нийтэд ил болгомоор байна.
Зочин
2022-05-19 12:52
Авилгал аваа биз ждү чин
keyboard_arrow_up