Д.Сумъяабазар: Интернет, WiFi-тай автобус оруулж ирж, нийтийн тээвэрт нэвтрүүлнэ Д.Сумъяабазар: Интернет, WiFi-тай автобус оруулж ирж, нийтийн тээвэрт нэвтрүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сумъяабазар: Интернет, WiFi-тай автобус оруулж ирж, нийтийн тээвэрт нэвтрүүлнэ

2022 оны 5 сарын 18

Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цахилгаан автобус 110-ыг, дизель түлшээр явдаг 410-ыг, троллейбус 40-ийг шинээр оруулж ирж, нэвтрүүлэхээр төлөвлөж байна.Санхүүжилтийг дотоодын болон гадаадын эх үүсвэрээр шийднэ. Тодруулбал, энэ зундаа 591 автобусыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Түгжрэл бууруулах чиглэлд 420 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 60 орчмыг нь нийтийн тээврийн парк шинэчлэлд тавьж байгаа. Гэхдээ зөвхөн улсын төсөв харвал олон жил дамнана. Иймд гадаад, дотоодын эх үүсвэрээр шийдэх нь зөв гэж үзсэн. Сангийн яамны хувьд зарим зүйлд татвараас чөлөөлж өгөх хэрэгтэй гэж харж байгаа.

Бид тохитой, дулаан, интернет, WiFi-тай автобусууд оруулж ирэхээр ярилцаж байгаа” гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637095
4 эможи

Зочин
2022-05-19 12:06
тэнэг тэнэг юм сэддэгээрээ дэлхийд ганцхан дарга юм шүү.
Зочин
2022-05-18 17:23
Хотын утаа, тоос, Явган хүний зам таглаж тавьсан амбааруудыг цэгцлээч, архичид, тэнэмлүүд хэрээс хэтэрлээ.
Зочин
2022-05-18 16:10
Зарим нь буухгүй өдөржин сандал эзэлж ФБ ухаж явах юм биш биз. WiFi ямар хэрэгтэй юм
Зочин
2022-05-18 15:22
internet wifi yaahav..jolooch narrihaa mungu avdagiig l boliulah tal deer anhaar
Зочин
2022-05-18 15:03
lalar bas l tsavchaa hiih n dee
keyboard_arrow_up