Хан-Уул дүүрэгт олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ Хан-Уул дүүрэгт олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүрэгт олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ

2022 оны 5 сарын 15

Arslan.mn

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны 35 га газарт “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийг “Их үйлсийн эрэлд групп” компани 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт өчигдөр боллоо. Мөн энэ үеэр мод, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, амарч зугаалах газар нэгээр нэмэгдэж буй юм. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот урт хугацаанд 120 сая мод тарих зорилготой. Энэ жил аж ахуйн нэгж, байгууллагууд ногоон байгууламжийг нэмэх, мод үржүүлэх, ургуулах, тарих ажилд маш идэвхтэй оролцож байна. Түүнчлэн ногоон байгууламж дотроо зүлэгжүүлэлтийг нийслэлд өргөн хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж байгуулж байгаа байгууллагуудыг татвараас чөлөөлөх асуудлыг төрөөс онцгойлон авч үзэх ёстой. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоо хангагдаж байж  ногоон Улаанбаатар хот бий болж, экологийн тэнцвэр, шаардлагад нийцсэн хотын төлөвлөлтийг хийнэ. Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын нүүр царайг тодорхойлсон ногоон байгууламж бүхий газар болно гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Хан-Уул дүүрэгт олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ

Хан-Уул дүүрэгт олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
636967
3 эможи

Зочин
2022-05-15 19:38
1 жил хийсэн болоод л барилга бариад авчихна биз дээ
keyboard_arrow_up