Амралтын өдрүүдэд болох ҮЙЛ ЯВДЛУУД Амралтын өдрүүдэд болох ҮЙЛ ЯВДЛУУД
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Амралтын өдрүүдэд болох ҮЙЛ ЯВДЛУУД

2022 оны 5 сарын 14

Энэ амралтын өдрүүдэд болох үйл явдлуудаас түүвэрлэн танилцуулъя.

Амралтын өдрийн худалдаа
Хэзээ:  5 сарын 14-15
Хаана: Наадамчдын зам гудамж, Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн талын талбай,
Залуучуудын гудамж, Сансрын үйлчилгээний төвийн хойд талын талбай
Дэлгэрэнгүй: Долоо хоногийн бямба, ням гаргуудад хуваарьт газруудад “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулж эхлээд байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болоод худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулна.


Хэзээ:  5 сарын 14
Хаана: Сүхбаатарын талбай
Дэлгэрэнгүй: Монголын хөл бөмбөгийн холбооны "Нийтийн хөл бөмбөг" өдөрлөгийн нээлт. Нээлтийн үеэр Английн Арсенал, Челси, Тоттенхэм Хотспүрс багуудад замналын он жилүүдээ өнгөрөөсөн Виллиам Галлас болон Монголын урлаг спортын бүх оддын тоглолт болно.

Гэр бүлийн үнэ цэнэ өдөрлөг
Хэзээ:  5 сарын 15. 11:00 цаг.
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Дэлгэрэнгүй: 2022 оны 5-р сарын 15-нд Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Гэр бүлийг дэмжсэн олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах бөгөөд гэр бүлээрээ хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцож, нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлэх боломжтой

"Тамгагүй төр" драм
Хэзээ:  5 сарын 14, 15
Хаана: Улсын драмын эрдмийн театр
Дэлгэрэнгүй: Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн Тамгагүй төр физикл драм

Үндэсний бөхийн барилдаан
Хэзээ:  5 сарын 14, 15
Хаана: Монгол бөхийн өргөө
Дэлгэрэнгүй: 14-ий 12:00 цагаас Чойрын богд хайрханы хишиг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан тавдугаар сарын 15-ны 12:00 цагаас

"Севилийн үсчин" дуурь
Хэзээ:  5 сарын 14, 15
Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Дэлгэрэнгүй: Ж.Россини "Севилийн үсчин" дуурь

"Greatest Hits" Харанга хамтлаг
Хэзээ:  5 сарын 14, 19:00 цагт
Хаана: Ulaanbaatar Palace
Дэлгэрэнгүй: Харанга хамтлагийн "Greatest Hits" тоглолт

Элбэсү
Хэзээ:  5 сарын 15
Хаана: Улсын филармони
Дэлгэрэнгүй: Эвэр бүрээч С.Одсүрэн хийлч Х.Ариунсайхан нарын концерт

"Мод тарих үйл ажиллагаа"
Хэзээ:  5 сарын 14. 11:00 цагт
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Дэлгэрэнгүй: ЖАЙКА-ийн Сургалт Төгсөгчдийн Холбоо нь 2022 оны эхний арга хэмжээ болгон
"Мод тарих үйл ажиллагаа"-г зохиож байна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн
Хэзээ:  5 сарын 14
Хаана: Нийслэлийн зургаан дүүрэгт
Дэлгэрэнгүй: Нээлт болох байршил болон цагийн хуваарь:

  • ХУД-ийн Агропаркийн талбайд 11 цагаас
  • ХУД-ийн IC цэцэрлэгт хүрээлэнд 15 цагаас
  • БЗД-ийн “Жанжин” цэцэрлэгт 11:40 цагаас
  • Налайх дүүргийн “Шинэ-Налайх цэцэрлэгт хүрээлэнд 11 цагаас
  • Багануур дүүргийн “Аз жаргалын төгөл”-ийн цэцэрлэгт хүрээлэнд 9 цагаас
  • Чингэлтэй дүүргийн Санзайн замд Сэлбэ голын эх хэсэгт 11 цагаас

"Долоон бурхан одны домог" контемпорари балет
Хэзээ:  5 сарын 15
Хаана: The Corporate Hotel and Convention Centre
Дэлгэрэнгүй: Nomadic Ballet Production-ы бүтээл

“GOLDEN WEEK” Монгол-Японы бизнес экспо
Хэзээ:  5 сарын 13-15
Хаана: Мишээл экспо
Дэлгэрэнгүй: Монгол дахь Японы худалдааны танхимаас Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан 05.13-15-ны өдрүүдэд Мишээл экспод “GOLDEN WEEK” экспог зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636955
0 эможи

keyboard_arrow_up