ОСНААУГ-аас шугам сүлжээний шинэ дэвшилтэд технологитой танилцуулах зорилгоор инженер техникийн ажилтнуудыг сургалтад хамрууллаа ОСНААУГ-аас шугам сүлжээний шинэ дэвшилтэд технологитой танилцуулах зорилгоор инженер техникийн ажилтнуудыг сургалтад хамрууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ-аас шугам сүлжээний шинэ дэвшилтэд технологитой танилцуулах зорилгоор инженер техникийн ажилтнуудыг сургалтад хамрууллаа

2022 оны 5 сарын 13

Arslan.mn

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын инженерийн шугам сүлжээ, дулааны станц, цэвэрлэх байгууламж, халаалт агаар сэлгэлтийн хэсэг үйл ажиллагаа болон шинэ дэвшилтэд технологитой танилцах зорилгоор Инженерийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, салбар төвийн инженер техникийн ажилтнууд хамрагдсан сургалтыг 2 дахь удаагаа зохион байгууллаа.

Сургалтыг Сантехник, халаалт агаар сэлгэлтийн хэсгийн ахлах инженер Д.Бат-Эрдэнэ, Цэвэрлэх байгууламжийн инженер Э.Энхдулам, Халаалт агаар сэлгэлт, хөргөлтийн горим ашиглалтын инженер Б.Энхбаатар, ус цэвэршүүлэх байгууламжийн инженер Ч.Мөнхжаргал, Дулааны станцын ахлах инженер Д.Энхжаргал нар удирдан явуулж тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг танилцууллаа.

Arslan.mn

Тус нисэх онгоцны буудал нь 2019 оны 07 дугаар сарын 05-нд Менежментийн төслийг эхлүүлэн 2020 оны 07 дугаар сарын 04-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг “НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ ХХК” хариуцан ажилладаг. Япон улсын Засгийн газартай Монгол улсын засгийн газар концессийн гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан ба Монгол тал 49%, Япон тал 51%-ийг эзэмшдэг. Тус онгоцны буудлаас олон улсын болон орон нутгийн нислэг үйлдэгддэг ба тус нисэх онгоцны буудал нь бие даасан Дулааны станц, Ус цэвэршүүлэх байгууламж, Цэвэрлэх байгууламж болон Сантехник, халаалт агаар сэлгэлтийн бие даасан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий бүтээн байгуулалтын хэсгүүдтэй юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636953
0 эможи

ОСНААУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up