ҮАГ: Дур мэдэн авто зогсоол байгуулсан 131 иргэн, ААН байна ҮАГ: Дур мэдэн авто зогсоол байгуулсан 131 иргэн, ААН байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 19, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ҮАГ: Дур мэдэн авто зогсоол байгуулсан 131 иргэн, ААН байна

2022 оны 4 сарын 21

Arslan.mn

Улаанбаатарт 2020 оны эцсийн байдлаар төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэхээр төвийн 6 дүүргийн 73 байршилд 13 иргэн, 57 аж ахуйн нэгж, байгууллага Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулжээ.

Харин эзэмшлийн газраа зориулалт бусаар ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхэлж буй 131 иргэн, аж ахуйн нэгж байгааг Үндэсний Аудитын газар мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд төлбөртэй зогсоолын үйлчилгээг өөрийн эзэмшлийн талбайд, газрын зориулалтаа зөрчин, нийслэлтэй гэрээ байгуулахгүйгээр ажиллаж байгаа ийм тооны иргэн, аж ахуйн нэгж байгаа ба төсөвт ямар нэгэн орлого төвлөрүүлээгүй байна. 

Эдгээрээс хамгийн олон буюу 47 нь Сүхбаатар дүүрэгт байгаа бол 32 нь Баянзүрх дүүрэг харьяалагдаж байжээ.

Дүүрэг Зөвшөөрөлгүй зогсоолын тоо
Баянгол 10
Баянзүрх 32
Сүхбаатар 47
Сонгинохайрхан 19
Хан-Уул 23
Чингэлтэй  
Нийт 131

Цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй авто зогсоолын үйлчилгээ эрхэлж буй байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гаргаж, журмын дагуу зохих арга хэмжээг авч ажиллах хэрэгтэйг дурдсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636310
0 эможи

Зочин
2022-04-25 08:35
Гуйлгачин өлөн сэтгэлгээтэй амар аргаар мөнгө хурааж аваад баяжих гэсэн хулгайч новшнуудын газрыг төр хурааж аваад шуналтай юмнуудын хандыг хага дараачээ
Занга
2022-04-22 09:47
Дураараа дурвигсадыг хорь.
Зочин
2022-04-21 16:36
БГД 13-р хороо 13-р сургуулийн урд талбайг булааж зогсоол болгосон этгээдийн газрыг хураа. Тэр хавийн гараажуудыг нурааж нийтийн эзэмшлийн газар болго. БГД-ийн газрын алба ажлаа хий. Сонсоод байхад БЗД-ийн газрын алба ажлаа сайн хийж байна шүү. Баянгол дүүрэг анхаараарай. Ард түмэн тэсрэнэ шүү
keyboard_arrow_up