НИТХ: “Нью Имплант“ ХХК халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн НИТХ: “Нью Имплант“ ХХК халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ: “Нью Имплант“ ХХК халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн

2022 оны 2 сарын 23

Arslan.mn

Хоёрдугаар сарын 22-ны өдөр нэр бүхий иргэн өөрийн facebook хуудсандаа нийтэлсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шилэн дансны мэдээлэлтэй холбоотойгоор НИТХ-аас тайлбар гаргажээ.

Үүнд, "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2021 оны аравдугаар сарын 1-нээс соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээсэнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ нь Монгол Улсын Төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит номын сангуудад шаардлагатай ариутгалын хаалга, бусад халдвар хамгааллын дэглэм баримтлахад шаардлагатай бусад хэрэгслийг олгосон.

Улмаар Нью Имплант ХХК дээрх халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд, уг аж ахуйн нэгж нь эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм.

Жич: Номын сангуудад дээрх хэрэгсэл, тоног төхөөрөмжийг 2021.10.06-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд, энэ талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэсэн билээ.

Энэхүү үйл явдалтай холбоотой мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү" гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634769
0 эможи

keyboard_arrow_up