Х.Алтынгүл: Шинэ сургалтын төвөөр дамжуулан  ажилтнуудад туршлага олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна Х.Алтынгүл: Шинэ сургалтын төвөөр дамжуулан ажилтнуудад туршлага олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Алтынгүл: Шинэ сургалтын төвөөр дамжуулан ажилтнуудад туршлага олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна

2022 оны 2 сарын 22

Arslan.mn

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12”-ын Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Х.Алтынгүл мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай байгууллага 61 ажилтантай. Нийт ажилтнуудын 70 гаруй хувь нь мэргэжилтэй боловсон хүчин байдаг. Бид Баянгол дүүргийн 15-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны  86 байрны 6438 өрх, 473 аж ахуйн нэгж  байгууллагад инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг хоногийн 24 цаг тасралтгүй үзүүлдэг.

Ээлжийн ажилтнуудын ачаалал их байдаг учраас айл өрх, аж ахуй нэгж байгууллагын эрэлт хүсэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлыг гүйцэтгэх явцдаа зөрчил дутагдал гаргахгүй ажил үүргээ явуулахыг эрхэмлэдэг.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд, ээлжийн ажилтнуудын орон тоог нэмэгдүүлсэн нь ажлын ачааллыг багасгаж чадсан төдийгүй хөдөлмөр зохион байгуулалтын цогц шийдэл болж чадсан. Аливаа байгууллагын “Хүний нөөц”-ийн бодлого, харилцаа хандлагаас шалтгаалж ажилтнуудын төлөвшил, хөгжил, ажлын үр дүн, гүйцэтгэл шууд хамаардаг. Иймд “Хэрэглэгчдэд үйлчлэх  төв 12” нь бодлогоор, ажилтан албан хаагчдынхаа мэдлэгийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллахыг зорьдог юм. Энэ хүрээнд өнгөрөгч 2021 онд шинэ сургалтын төвтэй болсон. Энэхүү сургалтын төвөөр дамжуулан шинэ залуу ажилтнуудад туршлага олгох сургалтыг мэргэшсэн ажилтнуудынхаа тусламжтайгаар тогтмол зохион байгуулж байна”. гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634739
0 эможи

ОСНААУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up