Ирэх даваа гарагаас нийт 59 сургуулийн ЭХЛЭХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ орууллаа Ирэх даваа гарагаас нийт 59 сургуулийн ЭХЛЭХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ орууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх даваа гарагаас нийт 59 сургуулийн ЭХЛЭХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ орууллаа

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг явуулсан. 

Асуулгад оролцсон иргэдийн 74.1 хувь нь дэмжсэн байна. Үүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж байна.  

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Олонх нь энэ зохицуулалтыг дэмжих санал гаргасан учраас ирэх долоо хоногийн Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийж байна.

Ойролцоо хоёр сургууль байвал эхний сургууль 07:45-д хичээл нь эхлэх бол хажуугийн сургууль нь 08:15 цагт хичээл нь эхэлдэг байх зохицуулалт хийж байна" гэв. 

Зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх

  • Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх
  • Сургууль 2 - 08:15 цагт хичээл эхлэх
  • Сургууль 3 - 09:00 цагт хичээл эхлэх

Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгох

  • Ажил эхлэх цаг - 07:00-10:00 цаг
  • Ажил тарах цаг - 16:00-19:00 цаг

07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
634652
2 эможи

keyboard_arrow_up