ҮЙЛ ЯВДАЛ: БШУЯ-ны гадна Төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбооноос жагсаал зохион байгуулна ҮЙЛ ЯВДАЛ: БШУЯ-ны гадна Төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбооноос жагсаал зохион байгуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: БШУЯ-ны гадна Төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбооноос жагсаал зохион байгуулна

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

Хоёрдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Үндэсний Статистикийн Хорооноос "Статистикийн арга, арга зүй" сэдэвт хэлэлцүүлгийг Zoom-ээр зохион байгуулна.

10.00 цагт БШУЯ-ны гадна Төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбооноос жагсаал зохион байгуулна. Утас: 80089518

10.45 цагт МҮЭХ-ны байранд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлнэ. Утас: 88007709, 99027019

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.00 цагт Ардчиллын ордонд Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн Л.Хадбаатарын “ТҮҮЧЭЭ ЦАГ 3” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 91917646
11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Увс аймгийн МАН-ын дарга на­­­­рын авлигын гэмт хэргийн та­­­­­­лаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн мэдээлнэ.
12.00 цагт Хэлний бодлогын үндэсний зөвлөлд ард түмний дунд хэрэглэдэг ч сонин хэвлэлд ашиглагддаггүй үгийг цуглуулах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой “Ардын төслийн хэл”  уралдааны дүнг танилцуулна. Утас: 89891524
15.00 цагт "Тэнгис" кинотеатрт Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, багш Д.Маамхүү агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны киноны нээлт болно. Утас: 96696674
17.00 цагт "B Contemporary" галерейп "ЛГБТИК+ Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн"-гийн нээлт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634622
0 эможи

keyboard_arrow_up