ТЦА: Зам хөндлөн гарахдаа утасныхаа гэрлийг асааж жолоочид сэрэмжлүүлэг өгөхийг уриалж байна ТЦА: Зам хөндлөн гарахдаа утасныхаа гэрлийг асааж жолоочид сэрэмжлүүлэг өгөхийг уриалж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Зам хөндлөн гарахдаа утасныхаа гэрлийг асааж жолоочид сэрэмжлүүлэг өгөхийг уриалж байна

2022 оны 1 сарын 19

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж буй талаараа мэдээлэл өгч байна.

Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 2495 хүн гэмтсэний 1095 нь явган зорчигч байна. Үүний дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн байгууллагаас "Гэрлээр анхааруулъя" хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Учир нь иргэд зам хөндлөн гарахдаа ихэвчлэн хар бараан өнгийн хувцастайгаас гэрэл ойж явган зорчигч явж байгаа нь харагддаггүй. Улмаар осолдох явдал их гардаг аж. Тиймээс гарц гармаар гарахдаа утасныхаа гэрлийг асааж жолоочид сэрэмжлүүлэг өгөхийг уриалж байна.

Ташрамд дурдахад, зам тээврийн ослоор гэмтэж байгаа иргэдийн дийлэнх нь залуус байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633915
2 эможи

Ухаан
2022-01-20 20:23
Юу яриад байгаа юм бэ гэрэлтүүлэг хиигээчээ хэддүгээр зууны хүмүүс бэ
keyboard_arrow_up