ДЭМБ : ЭХО АППАРАТ БОЛОН ТОМУУГИЙН ЭСРЭГ ТАМИФЛЮ ЭМИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ ДЭМБ : ЭХО АППАРАТ БОЛОН ТОМУУГИЙН ЭСРЭГ ТАМИФЛЮ ЭМИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ : ЭХО АППАРАТ БОЛОН ТОМУУГИЙН ЭСРЭГ ТАМИФЛЮ ЭМИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2022 оны 1 сарын 04

Arslan.mn

ДЭМБ зүгээс КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн. 2021 онд Монгол улсад тохиолдсон Ковид19 цар тахлын томоохон давлагаануудыг давахад ДЭМБ зүгээс үзүүлсэн дэмжлэгүүд бодлого, төлөвлөлтийн дэмжлэг ба тоног төхөөрөмжийн дэмжлэгүүд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өнөөдөр зөөврийн хэт авиан оношилгооны 10  аппарат болон улирлын томуугаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дэмжлэг болох зорилгоор томуугийн эсрэг Тамифлю эмийг хүлээлгэн өгч байна. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны төлөөлөл оролцов.

Уг зөөврийн хэт авиан  оношилгооны аппарат нь хэрэглэхэд хялбар,  өвчтөн хаана байхаас үл хамааран хэт авиан шинжилгээг хийх боломжтой, эмч нарт өвчтөнийг цаг алдалгүй оношилох, эмчлэх боломжийг бий болгох давуу талтай юм. 

Цар тахлын үед тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа өвчтөнүүдэд эмнэлгийн тусламжийг чанартай, цаг алдалгүй хүргэхийн тулд зөөврийн хэт авиан аппарат чухал ач холбогдолтой. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхбол ДЭМБ-д Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яаманд үзүүлж буй тусламж дэмжлэгэд талархаж буйгаа илэрхийлэв.  

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633654
0 эможи

DR ADITYA
2022-07-15 14:40
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up