БГД-ийн ИТХ-ын дарга, удирдлагууд дүүргийн онцгой байдлын хэлтэст ажиллав БГД-ийн ИТХ-ын дарга, удирдлагууд дүүргийн онцгой байдлын хэлтэст ажиллав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БГД-ийн ИТХ-ын дарга, удирдлагууд дүүргийн онцгой байдлын хэлтэст ажиллав

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Б.Сэмжидмаа болон албаны бусад хүмүүс 2021 оны 11-р сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18-р ангид ажилласан.

Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах байгууллагын үйл ажиллагааны чиглэл, онцлог, алба хаагчдын ажлын туршлага, арга зүйг танилцуулж, алба хаагчдын ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг дээшлүүлэх, урамшуулах, зарим тоног төхөөрөмжөөр хангуулах зэрэгт дүүргийн ИТХ-ын байгууллагаас дэмжлэг хүсч буйгаа илэрхийллээ.

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18-р анги нь дүүргийн алслагдсан хороонд байршдаг /20-р хороо/, газар нутгийн хэмжээ том, хүн амд үзүүлэх үйлчилгээний хурд, чанарыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс дүүргийн нутаг дэвсгэрийн төв хэсэгт салбар 2-р ангийг шинээр нээх, газар чөлөөлөлт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсөвт тусгуулах чиглэлд бодлогын дэмжлэг хүссэн.

Уулзалтыг дүгнэж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ: Дүүргийн ИТХ-ын дарга, Гамшгаас хамгаалах салбар зөвлөлийг удирдан ажиллах чиг үүргийн дагуу дүүргийн 250 мянга орчим иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллах амаргүй үүргийг бахархалтайгаар гүйцэтгэдэг та бүхэндээ талархал илэрхийлж, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, саналд тулгуурлан дэмжиж ажиллахаа илэрхийлье гэв.

Мөн энэ үеэр гамшиг, ослын дуудлага мэдээлэл хүлээн авахад нэн шаардлагатай иж бүрэн компьютер, зөөврийн компьютер, хяналтын дэлгэцийг хүлээлгэн өглөө.

Түүнчлэн дүүргийн газар нутгийн бүрэн зураглалд тулгуурлан, гамшиг ослын үед зам, хотхон хороолол руу ордог орц, гарцад учирч болох саад тотгорыг тооцон, газар зохион байгуулалтын албатай хамтран ажиллах. Аливаа ажлыг тооцоо судалгаатай, төсөв төлөвлөгөөтэй, үндэслэл, гаргалгаатай танилцуулж төлөвлөгөөнд тусган, бодлогын төвшинд шийдвэр гаргадаг ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, хурлын хороодын дарга нарыг адил тэгш мэдээллээр ханган ажиллаж ажиллахыг үүрэг болголоо.

Уулзалтад ИТХ-ын Дэд дарга, Төлөөлөгч Г.Мөнхсайхан, Дэд дарга, Тэргүүлэгч Н.Болдбаатар, Төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Өлзийнаран, Төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Энхчимэг, Төлөөлөгч, Тэргүүлэгч, Дэд бүтэц, ногоон хөгжлийн хорооны дарга Ө.Ууганжаргал, Төлөөлөгч, Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны дарга Ц.Гантулга, Төлөөлөгч, Хууль, эрх зүй, Цахим бодлогын хорооны дарга Б.Ууганцэцэг, Төлөөлөгч, Нийгмийн бодлогын хороон дарга Ц.Түмэндэмбэрэл, төлөөлөгч С.Мягмарсүрэн, Ажлын албаны дарга А.Даваажаргал нар оролцлоо.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632829
0 эможи

keyboard_arrow_up