НМХГ: “Камертон“ хамтлагийн тоглолт үзсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдах хэрэгтэй НМХГ: “Камертон“ хамтлагийн тоглолт үзсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдах хэрэгтэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: “Камертон“ хамтлагийн тоглолт үзсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

2021 оны 10 сарын 18

Arslan.mn

Өнгөрсөн баасан гараг /2021.10.15/ “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолтоо “Zaisand hill” – д зохион байгуулж 500 гаруй хүн цугларсан хэмээн иргэд, эрүүл мэндийн салбарынхнаас багагүй шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөл бий болгосон шалтгаанаар асуудалтай холбоотойгоор  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар нар НЗДТГ-ын байранд мэдээлэл хийлээ. Энэ үеэр мөн холбогдох байгууллагууд болох НМХГ-аас мэдээлэл өглөө. 

НМХГ-ын дарга  Л.Эрдэнэчулуун “Зайсан хилл” дотор байрладаг “Собт трейд” компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй,  “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон. Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид “Собт трейд” компанийн  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага  тооцно. Тоглолт үзсэн иргэд мөн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” хэмээн ярилаа.

Мөн “Зайсан хилл”-д өмнө нь 2-3 удаа арга хэмжээ зохион байгуулсан. Тэр бүрд хариуцлага тооцсон гэдгийг тодотголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631926
0 эможи

б
2021-10-18 12:20
бөөнөөр нь хорлох санааа хэнээс вэ лалрын шуналт амарсанааа юу малуудааа
Zochin
2021-10-18 09:05
Uhtel ny tirho, yagaad hariutslagiin geree baiguulaagui uldsen yum, iim baihad tolgoug ny ileh hereggui, bas hamtlagiin torgo, ulsiin esreg huuli dagahgui baigaa yumnuudtai hatuu izeltseh heregtei, Mongol ulsad huuli chin ijil tegsh uilchilj heregjdeg baimaar baina
keyboard_arrow_up